Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 20:30-21:30 цагт гэрлээ унтрааж, Эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Дэлхий дахинаа жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд 20:30-21:30 цагийн хооронд болно. 

Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, улам шавхагдаж буй нөөцөө хамгаалахад нэгдэхийг уриалдаг “Эх дэлхийн цаг” буюу “Earth Hour”-ийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүр зохион байгуулдаг. 

Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө жил бүр нэгэн зэрэг дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажилладаг.

2022 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 20:30-21:30 цагийн хооронд 60 минутын турш гэрлээ унтрааж, эх дэлхийн цагт нэгдэхийг уриалж байна.