Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 27.9 сая толгой эх мал төллөхөөс 3.8 сая толгой эх мал төллөжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.
Мал төллөлт баруун бүсэд нийт төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11 хувь, төвийн бүсэд 14 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай байна.
Улсын хэмжээнд 92.1 мянган ингэ, 1.2 сая гүү, 1.7 сая үнээ, 13.5 сая эм хонь, 11.3 сая эм ямаа төллөнө хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!