Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр Ш.Болд сонгогдлоо

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
ШУА

Монголын Анагаах ухааны академи (МАУА)-ийн ээлжит чуулган өнөөдөр боллоо.

Тус чуулганаар Анагаах ухааны академийн 2021 оны эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. 

Төгсгөлд нь Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчийн дөрвөн жилийн ажлын тайланг хэлэлцэж, шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг явуулав. Тус академи нь дөрөв жил тутамд ерөнхийлөгчийн сонгуулиа явуулдаг уламжлалтай бөгөөд одоогийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн 2017 онд улиран сонгогдож байжээ.

Анагаах ухааны академийн ерөнхийлөгч нь ШУА-ийн гишүүн байх дүрэмтэй бөгөөд энэ удаа академич Н.Баасанжав, Ш.Болд нар нэр дэвшсэн юм. Нэр дэвшигч Н.Баасанжав нэрээ татаж, академич Ш.Болд 96 хувийн саналаар Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон академич Ш.Болд хэлэхдээ “Юуны өмнө надад итгэл хүлээлгэж ерөнхийлөгчөөр сонгосон явдалд талархаж байна. Үүнийг би том хариуцлага гэж үзэж байна. Миний бие МАУА-ийн гишүүнээр 16 жил, ШУА-ийн гишүүнээр 11 жил ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 30 шахам жил ажилласан байна. Би нэг зүйл хийх юмсан гэж боддог юм. Тэр нь юу вэ гэхээр “Монголын Анагаах ухааны академичид” гэсэн цуврал бүтээл гаргая. Тэр цувралд намтар бичихгүй, сургаал үг бичихгүй, гэр бүлийн асуудал бичихгүй, түүх бичихгүй, хэн нэгэн хүний дурсамж бичихгүй. Зөвхөн тэр хүний шинжлэх ухаанд оруулсан гавьяатай зүйлийг нь гаргаж ирж нийгэмд түгээх ёстой. Энэ ажлыг юуны түрүүнд хийе гэж бодож байна.

Та нар маань бүгдээрээ инновац бүтээдэг, бүгдээрээ хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг бүтээдэг хүмүүс учраас энэ бүтээлийг нийгэмдээ болон цаашаа дэлхийд таниулах ажлыг хийнэ.

Монголын Анагаах ухааны академи өөрийн гэсэн санхүүжилттэй байх бүрэн боломжийг нээж ажиллана гэж бодож байна. Гадаад харилцаа бол туйлын чухал, үүнийг илүү өргөн хүрээнд  ажиллуулъя.  Би академийг академик байгууллага гэхээсээ илүүтэй бизнесийн байгууллага гэж харж байна. Монголын Анагаах ухааны академи бол бизнесийн байгууллага. Бид академичдынхаа толгойд байгаа тэр их оюуны бүтээлийг мөнгө болгох ёстой. Үүний төлөө ажиллах ёстой.  Эмчилгээний болон шинэ эм гаргаж авах технологиудаас бид яагаад ашиг олж болдоггүй юм. Академичдын нэр хүндийг нийгэмд үзүүлэх байр суурийг, ялангуяа юу хийж бүтээсэн юм гэдгийг илүү тод гаргаж ирэхийн төлөө ажиллана. Мэдээж ШУА-аас өгч байгаа чиглэл та бүгдийнхээ ажлын төлөвлөгөө дүрмийнхээ дагуу ажиллах болно. Ахмад үеийн  туршлага хэрэгтэй, та нар маань дэмжээрэй. Хамтраад Монголын Анагаах ухааны академийг нийгэмд ямар нөлөө үзүүлэх юм, хүн амд ямар нөлөө үзүүлэх юм, Монгол Улсын эрүүл мэндийн системд ямар нөлөө үзүүлэх юм. Магадгүй Азид цаашлаад  дэлхийд Монголын Анагаах ухааны академи ямар нөлөө үзүүлэх юм гэдэг суурийг тавья” гэсэн юм.  

зураг
 
ШУА

 

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи