Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

ТОП-20 индекс өнөөдөр -2.32 хувиар буурав

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энгийн арилжаагаар өнөөдөр 34 хувьцаат компанийн 235,480,881 төгрөгийн үнийн дүн бүхий 633,065 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс

  • "Стандарт проперти групп" ХК (BBD +14.71%),
  • "Махимпекс" ХК (MMX +2.65%) 
  • "Инвескор ББСБ" ХК (INV +2.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан. 

Харин "Монгео" ХК (MOG -14.63%), "Э-Транс ложистикс" ХК (ETR -14.47%) болон "Их барилга" ХК (IBA -11.43%) хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 19,061 ширхэг нэгж эрхийг 12,369,323 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 34 ширхэг бондыг 3,362,240 төгрөгөөр арилжаалжээ. 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаагаар нийт 30 ширхэг хувьцааг 3,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТОП-20 индекс -2.32 хувиар буурч, 37,274.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,404,321,762,591 төгрөг болсон байна. 

МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг.

2022 онд дараах үнэт цааснууд ТОП-20 индексийн багцыг бүрдүүлж байна. 

зураг
 
МХБ