• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Групп цалинтай дадлагажих “MCS Internship 2022” хөтөлбөр зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 3 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

М-Си-Эс Групп их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих “MCS Internship-2022” хөтөлбөр зарлалаа. Тус хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын ажлын гарааг зөв, системтэй бэлтгэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх болон байгууллагын соёлд суралцах олон боломжийг олгох юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар хамт олон, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, өөрийн сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага туршлагатай ажилтныг дагалдан ажиллах, М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдах, зочин менторуудтай уулзаж зөвлөгөө авах, танилын хүрээгээ тэлэх зэрэг сонирхолтой туршлагыг хуримтлуулна. Цаашлаад тус ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй юм.

Мөн гадаад улсад суралцдаг оюутнуудыг хамруулах үүднээс Бизнесийн удирдлага болон Мэдээллийн технологийн /IT/ зарим ажлын байранд 100 хувь зайнаас дадлагажих боломжийг олгож байна.  

Боломжийг эрэлхийлэгч, тасралтгүй суралцагч оюутан  та бүхэнд амжилт хүсье!


Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://fb.me/e/4BEc2ZzpJ

Анкет илгээх: https://anket.mcs.mn/

Бүртгэлийн хугацаа: 2022 оны гуравдугаар сарын 17 хүртэл

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:  2022.04.08-2022.07.08

Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет -> Шалгалт -> Ярилцлага -> Хөтөлбөрийн нээлт

Холбоо барих: hrmanager@mcs.mn

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.