Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Репо арилжаагаар гурван банк 81 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болов

А.Намуун, iKon.mn
2022 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанк энэ сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгуулжээ. Тус банкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн банк, Голомт, Богд банк оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг олгосон байна.

Мөн уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Уг нөхцөлөөр уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох юм байна.