НЗДТГ-т
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж байна.
Хууль зүйн Үндэсний хүрээлэнд
10:30 цагт “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Улс төрийн нам ба тэгш гараа” хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулах бол Нээлттэй нийгэм хүрээлэнгийн засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг "Улс төрийн намын сонгуулийн үеийн санхүүжилт" сэдвээр судалгаанд суурилсан мэдээлэл өгнө.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Уран бүтээлч Ц.Анударь, куратор Ц.Цэрэнпүрэв, “Мишээл экспо”-гийн менежер З.Одонтуяа нар залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийг хөндсөн “Гар+Дор” контэмпорэри үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:30 цагт Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан судлаач Э.Жамуха Монгол Улсын боловсролын салбарын талаар хэвлэлийн хурал хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!