Хөрөнгөө тараан байршуулах буюу “бүх өндгөө нэг сагсанд битгий хий” гэсэн хөрөнгө оруулалтын алтан дүрмээр CAPEX дижитал биржийн зүгээс Монголдоо анх удаа дотоодын өгөөжтэй 5 койныг нэгтгэсэн хамгийн их БОНУС, 5X буюу хамгийн өндөр ӨГӨӨЖТЭЙ “МАРС НИСЛЭГ” урамшуулалт аяныг 2022.02.14 – 04.15 хооронд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү урамшуулалт аянд оролцсоноор:
Урамшуулалт аяныг бизнесийн үйл ажиллагаа явуулж, баялаг бүтээж буй дараах 5 байгууллага хамтран зохион байгуулж байна.
Монголын дижитал хөрөнгийн зах зээлд шинэ боломжууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг системийг нэвтрүүлж буй CAPEX төвлөрсөн, дижитал бирж нь Монгол улсад Modulus-ийн системийн эх кодыг эзэмшиж, биржийн үйл ажиллагаа эрхлэн явуулах онцгой эрхтэй дижитал бирж юм.
Веб сайт: www.capex.mn
"Барс моторс" ХХК нь байгаль орчинд ээлтэй, монголчуудын хэрэгцээ шаардлага, тав тух, аюулгүй байдлыг хангасан, монгол хүний ур ухаанаар бүтсэн төмөр хөлгүүдийг эх орондоо үйлдвэрлэх зорилготой үндэсний автомашин угсралтын үйлдвэр юм. MOZOCOIN төслийг МОЗО автомашин худалдан авах хүсэлтэй иргэдэд бага хүүтэй лизинг олгохын тулд зах зээлд гаргасан бөгөөд койн эзэмшигч нь ногдол ашиг авахаас гадна койноороо олон урамшуулалд хамрагдах боломжтой.
Веб сайт: https://barsmotors.mn/
Шуурхай зээлийн салбарын инновацийн манлайлагч “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл” ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 9911 дугаарт хамгийн өндөр үнэлгээтэй зээл олгодгоороо хэдийн олонд танигдсан билээ. 9911COIN төсөл бол үндсэн үйл ажиллагааг дэмжих цаашлаад жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд уг төслийн зорилго оршино.
Веб сайт: http://9911-coin.mn/
Секлаб ХХК-ийн хэрэгжүүлж буй ZESCOIN төсөл нь онлайн сурталчилгааны орлогоос хэрэглэгчдэд хуваарилах , хамтрагч түншүүддээ хэрэглэгчдийн тоон дээр баталгаа өгч, сурталчилгааны төлбөр тооцоог түргэн, хялбар болгох зорилготой крипто токен юм.
Веб сайт: https://www.zescoin.mn/
Баргил Тех ХХК нь эх орныхоо эрдэст түүхий эдийг боловсруулан инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн аж үйлдвэрийн кластерын системийн эхлэлийг буй болгоод байна. Бид арьс шир боловсруулах, уул уурхайн баяжуулалт, нөхөн сэргээлт, хөдөө аж ахуй, барилгын салбарт монгол эрдэмтэд, инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн инноваци, know-how шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, Улаанбаатар хот болон бусад аймаг сумдын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах эрхэм зорилготой ажиллаж байна.
Веб сайт: http://iit.mn/
2-р сарын 25-ны өдөр “МАРС МАРАФОН” арилжааны уралдаан эхлэх бөгөөд нийт урамшуулалт аянд оролцож байгаа хэрэглэгчид нэгэн зэрэг барианаас гарах болно. 2 сарын хугацаанд үргэлжлэх “Марс нислэг” урамшуулалт аяны төгсгөлд аяны ерөнхий нөхцөлийг хангасан нийт хэрэглэгч дундаас арилжааны дүн (VOLUME)-р хамгийн өндөр хувийн өсөлтийг үзүүлж чадсан буюу оруулсан хөрөнгө оруулалтаа ухаалгаар удирдаж арилжаа хийж чадсан ТОП-3 хэрэглэгчийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах болно.
Арилжааны дүн (VOLUME)-д бирж дээр хийгдэж буй авах, зарах үйлдлийн нийт дүн хамаарах бөгөөд аяны үргэлжлэх хугацаанд дээрх 5 койнуудаас авах болон зарах үйлдэл их дүнгээр болон их давтамжаар хийх тусам ялагч болох магадлал улам бүр нэмэгдэх болно.
МАРС НИСЛЭГ урамшуулалт аян яг одоо ОРОЛЦОХ
Та бүхэнд амжилт хүсье.
www.CAPEX.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!