Фэйсбүүкийн CEO Марк Зукерберг Метаверс ертөнцийн тухай мэдэгдэл хийснээс хойш энэхүү технологи нь сүүлийн нэг жил ихээхэн трэнд болоод байна. Маш энгийнээр тайлбарлавал Метаверс бол 3D виртуал ертөнцөд өөрийн аватарыг бүтээж олон сонирхолтой зүйлсийг хийх боломжийг олгодог. Дэлхийн тэргүүлэгч мэдээлэл технологийн компаниуд метаверсийг хөгжүүлж байгаагаа эхнээсээ зарлаад байгаа. Киногоор зүйрлэвэл “Ready Player One” кино болон “”Wreck-it Ralph” зэрэг анимейшнээр төсөөлж болох юм.
Энэхүү виртуал ертөнцөд VR (Virtual reality) буюу хиймэл орчинд оруулж, харагдуулдаг технологи, AR (Augmented Reality) буюу бодит ертөнц дээр компьютерын аргаар хийсвэр үзэгдэл, мэдээллийг нэмж харагдуулсан технологиудыг нэг дор оруулсан байдаг. Ташрамд дуулгахад Фэйсбүүк компани хүртэл нэрээ Meta болгож өөрчилсөн.
Манай улсын хувьд Дэлхийн мэдээлэл технологийн компаниудтай хөл зэрэгцэн анхны метаверс эвентийг Гэгээн хайрын баярыг тохиолдуулан амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эвентийг Юнителийн U брэндээс санаачлан зохион байгуулсан бөгөөд оролцогчид өөрсдийн аватараа хүссэнээрээ хувцаслаж, чимж, хоорондоо танилцаж, ярилцаж, өөрийн дуртай дуучид, артистуудтай дижитал ертөнцийн нэгэн гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!