Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, Бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2014 оны 1 сарын 6-ныг хүртэл хойшлогдлоо.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна.
Генерал Т.Дашдэлэг болон түүнтэй холбоотой гурван хүнийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан ТЕГ шалгасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|