ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхпүрэв: ЕБС-ийн 12,000 сурагч suraad.mn цахим платформыг ашиглан сурлагын хоцрогдлоо арилгаж байна

Г.Номин, iKon.mn
2022 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний хүрээнд 21 аймгийн 42 сургуулийн 6-12 дугаар ангийн 12,000 сурагч suraad.mn цахим сургалтын платформыг ашиглан сурлагын хоцрогдлоо арилгаж байгаа ажээ. 

Энэ талаарх мэдээллийг suraad.mn цахим сургалтын платформын үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор /PhD/ Э.Энхпүрэв  өглөө. Тэрбээр "Suraad.mn цахим платформ нь хүүхдийг бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, ялангуяа сурлагын хоцрогдлыг богино хугацаанд амжилттай нөхөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Тус цахим платформ 100 гаруй даалгаврын сантай бөгөөд 11,800 хүүхдийн сурлагын түвшинг тогтоон хүүхэд нэг бүрд тохирсон даалгаврыг өгч амжилттай хэрэгжиж байна.

Одоогийн байдлаар 6-р ангийн хүүхдүүд хамгийн өндөр түвшинд буюу 30 гаруй хувьтайгаар сурлагын хоцрогдлоо арилгаад байгаа. 

Бид бас багш нараа сургалтад хамруулж, судалгаа авсан. Багш нарын зүгээс ажлын ачааллыг багасгахад цахим платформ нэлээд сайнаар нөлөөлж байгааг хэлж байгаа. Тухайлбал, цахим платформын даалгаврын сангаас шалгалтын материалаа боловсруулж байгаа нь хялбар санагдсан байна. Мөн сурагч нэр бүрийн түвшинд тааруулан даалгавар өгснөөр чанартай суралцах эерэг үр дүнг дагуулж байгаа юм. 

Сурагчийн зүгээс өөрийгөө үнэлэх, алдаанаасаа суралцах, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх гээд олон давуу талтай нь санал асуулгын үр дүнгээс харагдаж байна. 

Suraad.mn цахим платформ зургаадугаар сарын 1-н хүртэл ажиллана" гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Батжавхлан [202.126.90.102] 2023/4/12
энэ сураадийг авмаар байна
0 | 0 Хариулах
zochin [203.91.115.53] 2022/2/9
Web site ni SSL cert baixgui. xuuxduudiin medeelel bairshil awdag. ayulgui baidal xangaagui baix magadlaltai site bn da
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.73] 2022/2/9
Жоохон бодитой юм ярина шүү. Хэн дуртай нь ингэж хэлж ярьж болохгүй шүү. Эцсийн эцэст багш болгоны чармайлтал тусыг олно өөр ямарч гарц байхгүй шүү.Танхимдаа суугаад хичээлдээ мэрийгээрэй хүүхэд залуус минэ. Чаднаа та нар
1 | 3 Хариулах
Zochin [66.181.161.10] 2022/2/8
tim surhii yum bol bagshnaraa hotsrogdloos arilga,zuger huhduder oroldoh hereggui,or hiihzuil bhgui yu,tim tolgoi saitai bol iim yum yarihgui,chadvargui bolodl ashgiin toloo yavj bgashtei,ih idej,ih untsn tsarail bn,
1 | 7 Хариулах
Болор [64.119.22.1] 2022/2/8
Та өөрөө юу хийж бүтээсэн хүн бэ? Энэ хүний зохиосон энэ платформоор миний хүүхэд хичээллэж байгаа. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг би байтугай том сургуулийн мундаг багш нар нь анзаарч харж байна. Битгий хийж байгаа нэгнээ харлуул.
6 | 1 Хариулах
С.Батхуяг [192.82.74.99] 2022/2/8
Сайн байна уу? Энхпүрэв минь. Уулзалсангүй удсан ч чи минь хуучин янзаараа шинийг санан сэдсээр байгааг олж үзээд баярлалаа шүү. Чамдаа амжилт хүсэхийн хамтад уулзаж ярилцах хүсэл тун их төрж байна шүү. Гол нь хүүхдүүдийн хоцрогдлыг ямар аргачлалаар ажиллуулж, юу нь яаж сайжирсныг ямар шалгуураар яаж үнэлж байгааг нь сонирхож, санаа бодлоо солилцмоор байна. Бар жилдээ баяр баясгалантай, амжилт бүтээлтэй байхыг ерөөе.
9 | 0 Хариулах
Зочин [202.72.245.200] 2022/2/8
12 байж магадгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.142.76.41] 2022/2/8
энэ нөгөө электрон жаал гэж дээр үед гараад байдаг байсан залуу мөн үү
22 | 1 Хариулах
Зочин [66.181.161.43] 2022/2/8
👍👍
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.203] 2022/2/8
Мөн
1 | 0 Хариулах