Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хэмжээнд 2022 оны нэг сарын 10-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна.

Өндөр настнуудын

  • 15 (10.7%) нь эрэгтэйчүүд,
  • 125 (89.3%) нь эмэгтэйчүүд байгаа юм. 

Харин насаар нь  авч үзвэл

  • 100 настай 41 хүн,
  • 101 настай 45 хүн,
  • 102 настай 27 хүн,
  • 103 настай 14 хүн,
  • 104 настай 6 хүн,
  • 105 настай 3 хүн,
  • 107 настай 2 хүн,
  • 108 настай 2 хүн байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.