Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тоот тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай юм. Тодруулбал
Сангийн сайд болон ХНХ-ын сайдад тогтоол гарсан даруйд тэтгэврийг олгох үүрэг даалгавар өгсөн. Инфляцын түвшинтэй уялдуулаад 15 хувь нэмэгдүүлж байгаа.
2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр авч байна.
УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. 637 орчим тэрбум төгрөг тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай болж байгаа юм.
Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрч байна.
Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 469 мянган иргэний хувьд энэхүү нэмэгдэл үйлчилнэ. Тухайлбал,
Банкуудад нэмэгдсэн дүнгээр жагсаалт олгосон бөгөөд тэтгэвэр иргэдийн дансанд орж байгаа. Банкуудын удирдлагуудтай ярихад 3-4 цагийн дотор шилжүүлгүүд гүйцнэ гэсэн" хэмээв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
|