Ангараг гарагт илгээсэн Хятадын анхны сансрын хөлөг Тянвэн-1 сар шинийн баярыг тохиолдуулан өөрийн дүрс бичлэгийг дэлхийд ирүүлсэн байна.
Даваа гарагт Хятадын Сансар судлалын Үндэсний Захиргаа уг дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлжээ.
Бичлэгт сансрын хөлгийн эх бие, хөдөлгүүр, нарны эрчим хүч хүлээн авагч зэрэг гарснаас гадна ар талд нь Ангараг гарагийн гадаргyy дүрслэгдсэн байна.
Тянвэн-1 хөлөг Ангараг гарагийн тойрог замд ажиллаад нэг жил орчим хугацаа өнгөрөөд байгаа юм. 2020 оны долдугаар сард дэлхийгээс хөөрсөн хөлөг 2021 оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орж байжээ.
Тянвэн хөлөгтэй хамт газардагч болон өөрөө явагч станцууд дэлхийгээс хөөрсөн нь өнгөрсөн оны тавдугаар сард Ангарагийн хөрсөнд амжилттай буусан юм.
Энэ нь Тянвэн хөлгийн хувьд анхны сэлфи биш. Нэгдүгээр сарын эхээр тус хөлөг өөр дээрээ байрлуулсан камераар эхний сэлфи зургаа буулгасныг дэлхийд ирүүлж байжээ.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!