Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар 15 жилийн ойтойгоо энэ жил золгож байна.

Тус сайт нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч, түүчээлэгч нь байж ирсэн бөгөөд уншигчдаа бодит, баталгаатай эх сурвалжаар хангах, уншигчдын мэдэх эрхийг хангаж ажиллаж иржээ. Мөн хэвлэл мэдээллийн салбартаа мэдээллийг уншигчдад унших, сонсох, үзэх гэсэн төрлүүдээр шинэ содон, сонирхолтой мэдээ мэдээллийг түгээж, бусдыгаа манлайлсаар 15 жилийг үдэж байна. news.mn сайтын зүгээс техник, технологийн эринтэй хөл нийлүүлэн уншигч, үзэгчдэдээ мэдээ мэдээллийг баталгаатай эх сурвалжтайгаар хүргэхийн тулд мэдээ мэдээлэл, контентуудаа сайжруулахад онцгой анхаарч, 15 жилийн ойн хүрээнд шинэ, шинэлэг зүйлсийг хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Тус сайт нь 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тиймээс мэдээллийн сайтууд уг ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж оролцохыг уриалан, хүсэж байна.