Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Spotify дээр сурталчилгаа хүргэх боломжийг Httpool Монголд нэвтрүүлж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 24
Сурталчилгаа

Spotify өнгөрсөн оны гуравдугаар сараас Монголын хэрэглэгчдэд үйлчилгээгээ нээсэн бол одоо брэндүүдэд Httpool компаниар дамжуулан хөгжим сонирхогч залуучуудад дижитал аудио сурталчилгаа хүргэх боломжийг санал болгож байна. Httpool компани нь Spotify-ийн зар сурталчилгааны онцгой эрхт төлөөлөгч юм.

 

Httpool компанийн Монгол дахь төлөөлөгч М.Хосбаяр “Бид Монголын зах зээлд дижитал аудио сурталчилгааг нэвтрүүлж, бизнесийн байгууллага, брэндүүдэд бүрэн чадамжаа ашиглах шинэ боломжуудыг нээж байгаадаа баяртай байна.’’

Энэхүү хамтын ажиллагаа нь бизнесийн байгууллагуудад Spotify Free үйлчилгээг ашиглаж буй дуу хөгжим сонирхогчдод хүрэх таатай боломжийг олгож байна.

Httpool компани нь Ази, Европын 35 гаруй орны зах зээлд Spotify-ийн зар сурталчилгааны онцгой эрхт төлөөлөгчөөр ажилладаг.

Тус компанийн Ази номхон далайн бүс хариуцсан захирал Санни Нагпал “Бид Монголд үйл ажиллагаагаа нээх нь манай Ази номхон далайн бүсийн үйл ажиллагааны дараагийн шат төдийгүй Монголын зар сурталчилгааны зах зээлийг дэмжин ажиллах болсондоо туйлын баяртай байна. Бид Ази, Европын бусад орнуудад хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаа Монголын бизнесийн байгууллага, маркетингийн агентлаг, брэндүүдэд хүргэн ажиллах болно.”

Spotify нь өдрийн аль ч цагт аудио, видео, баннер зэрэг олон форматыг ашиглан мянга мянган ухаалаг төхөөрөмжид хүрэх боломжийг санал болгодог. Spotify-ийн хэрэглэгчдийн зан төлөвт суурилсан өвөрмөц өгөгдлийн тусламжтайгаар брэндүүд үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, сэтгэлгээнд нийцүүлэн зар сурталчилгаа, мессежээ хүргэх боломжтой.

Холбоо барих:
Špela Majcen Marušič, Глобал ПР менежер, Httpool, spela.marusic@httpool.com, press@httpool.com

Httpool компанийн тухай

Httpool нь дэлхийн тэргүүлэгч дижитал медиа платформуудыг Ази, Европын зах зээлд төлөөлөн ажилладаг “Aleph Holding”-ийн компани юм. Тус компани нь 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, уламжлалт болон дижитал зар сурталчилгаа захиалагчдад бизнесийн өсөлт, хөгжил, үнэ цэнийг бий болгоход дэмжин ажилладаг.

Httpool нь өөрийн шинэлэг технологи, оновчтой шийдэл, туршлагатай баг, зах зээлийн гүн мэдлэгтээ тулгуурлан зар сурталчилгаа захиалагчдад зорилтот зах зээлдээ хамгийн үр дүнтэй аргаар холбогдох, хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгодог.

Twitter, Facebook, Spotify, LinkedIn, Snapchat, Warner Music, Outbrain, Brainly зэрэг тэргүүлэгч медиа платформууд Httpool компанийг Ази, Европын сонгогдсон орнуудад зар сурталчилгааны онцгой эрхт түншээр томилсон.

Httpool нь Их Британид төвтэй бөгөөд Төв Европ, Скандинав, Балт, Балкан, Орос, ТУХН, Ази, Номхон далайн орнуудыг хамарсан оффисуудтай. Aleph Holding нь 20 гаруй томоохон платформуудыг 50 гаруй улсад төлөөлдөг.

www.httpool.com

Spotify-ийн тухай

Spotify 2008 онд нээлтээ хийснээс хойш дуу, хөгжим сонсохыг цогцоор нь өөрчилсөн. 70 сая гаруй дуу, 3.2 сая гаруй подкастаас дуртай дуу хөгжмөө үнэгүй олж сонсох, бусадтай хуваалцах боломжтойгоос гадна илүү өндөр чанартай дугаралт, интернэтгүй орчинд ашиглах, зар сурталчилгаагүй дуу сонсох зэрэг онцгой функцийг Spotify Premium руу багцаа ахиулан ашиглах боломжтой.

Бидний эрхэм зорилго нь сая сая уран бүтээлчдэд өөрсдийн бүтээлээрээ амьдрах, олон тэрбум шүтэн бишрэгчдэд түүнээс таашаал авч, урам зориг авах боломжийг олгон, хүмүүний бүтээлч чадавхыг нээх явдал юм.

Өнөөдөр Spotify нь 184 оронд 381 сая хэрэглэгч, түүний дотор 172 сая төлбөртэй хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн алдартай аудио стриминг үйлчилгээ юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.