Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хэрэгжүүлсэн “Эрчим хүчний хэмнэлттэй амины сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг World Energy Council, BBC StoryWorks онцлов

ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монголын банкны холбоо (МБХ), Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрчим хүчний хэмнэлттэй амины сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд арилжааны банкнуудаас 100 орчим харилцагчид эрчим хүчинд хэмнэлттэй амины орон сууц барихад нь санхүүгийн дэмжлэг буюу татаас олгож, арилжааны банкнуудаас ипотекийн зээл олгосон билээ.

Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулж буй хүмүүс болон байгууллагуудын тухай World Energy Council болон BBC StoryWorks хамтран 18 цуврал богино хэмжээний баримтат кино бүтээх #HumanisingEnergy series төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл энэхүү цувралын нэг ангид Монгол Улсад хэрэгжүүлсэн амины сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийг онцолсон бөгөөд уг баримтат киног 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр дэлхий даяар цацаж, танилцууллаа. Мөн цуврал баримтат кинонуудыг ирэх 2022 оны аравдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдах Дэлхийн Эрчим хүчний форумын үеэр үзүүлэх юм байна.

Тус баримтат киног ЭНД ДАРЖ үзнэ үү.