Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

BEAUTY EXPO 2022 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн гуравдугаар сард зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил гоо сайхны салбар эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор энэхүү салбарыг нэгтгэх маркетингийн хамгийн чухал арга хэмжээг ЭКСПО МОНГОЛ ХХК зохион байгуулах гэж байна.

BEAUTY EXPO 2022 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 2022 оны 3 сарын 4, 5 нд Мишээл-Экспо төвд болно. Салбар салбарын олон улсын үзэсгэлэн хурал зохион байгуулдаг ЭКСПО-МОНГОЛ ХХК энэ удаа цоо шинэ салбар болох Гоо сайхан, эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэдний үзэсгэлэнгүүд зохион байгуулалтын өндөр түвшинд хийгддэг тул энэ удаагийн BEAUTY EXPO 2022 үзэсгэлэн ч бас нэлээдгүй хүлээлтийг үүсгээд байна.

Үзэсгэлэнгийн бүртгэл дуусах шатандаа орсон бөгөөд Монголын хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, үйлчилгээний төлөөлөл оролцохоо аль хэдийн илэрхийлжээ.

Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр АМУУЛАЙ ХХК буюу MILD COSMETICS ажиллаж байгаа бол үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра болон Монголын Залуу Үсчин Гоо Сайханчдын Холбоо нар ажиллаж байна.

Монголын хамгийн том эмийн сангийн сүлжээг эзэмшигч Монос Групп ХХК –н охин компаниуд болох Vitabio, Avene, Isispharma, Topicrem , Cetaphil, Bourjous зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийг Монголдоо нэвтрүүлсэн ГРИЙН ГЭЙТ ИНТЕРНЭЙШНЛ ХХК, нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг МОНОС ХҮНС ХК , Монголын гоо сайхны салбарын  үндэсний шилдэг үйлдвэрлэгч МОНОС КОСМЕТИК ХХК мөн Арьс арчилгааны технологийг нүүр будалттай хослуулан гаргасан Франц улсын NOTE cosmetics гэх мэт Монголын гоо сайхан, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцож байна.

Үзэсгэлэнгийн хоёр өдрийн турш нүүр будалт, үс засалтын тэмцээн, арьсаа хэрхэн арчлах талаар болон эрүүл зөв хооллолтын зөвлөгөө зөвлөмжүүд гээд гоо сайхан, эрүүл мэндийн өгөөжтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.

3 сарын 4, 5-нд Мишээл-Экспо дээр уулзацгаая.


Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Хаяг: Улаанбаатар 17032, Чингисийн өргөн чөлөө 98 Хан-Уул дүүрэг,  Лүүк Монголиа байшин 3-р давхар

Холбоо барих: 77773010; 89090820

Facebook: www.facebook.com/beautyexpo2022

Instagram: www.instagram.com/beauty_expo_mongolia/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.