Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Экологийн тэнцвэрийг хадгалагч “Pocket брэнд”

ikon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Экологийн тэнцвэрийг хадгалагч “Минж” гэх ажилсаг хөөрхөн амьтан байдгийг та мэдэх үү?

Минж нь хөхтөн амьтан бөгөөд мэрэгч амьтдын төрөлд багтдаг. Минжнүүд модны холтос болон навчаар хооллодог бөгөөд бид хараад шууд ялгах боломжгүй ч хүчирхэг ажилсаг сүүлээр нь ялгах боломжтой. Хайрсаар бүрхмэл, хавтгай сүүлтэй. Сүүлээрээ ус балбаж, чимээ гарган бусдадаа дохио өгдөг гэнэ.

Харамсалтай нь, минжний тоо толгойн хорогдол нь арьс үсийг нь авах, үнэрт булчирхайгаас ялгарах шингэнийг нь эм болон сүрчиг хийн хэрэглэх зорилгоор хороосноос шалтгаалж тоо толгойн хэмжээ эрс цөөрсөн юм.

Тиймээс минжийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд, бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн.
Улаан данс нь ховордож буй зүйлүүдийг онцлон анхаардаг бөгөөд 60 жилийн түүхтэй бичиг баримт юм.

Экологийн тэнцвэрт байдал бидний амьдралд яагаад чухал вэ?

Байгалийн эко системийн хамгийн чухал зорилт бол экологийн тэнцвэрийг хадгалах явдал юм. Экологийн тэнцвэрт байдлын ачаар бүх организмын оршин тогтнодог. Тиймээс энэ тэнцвэр нь хүрээлэн буй орчны оршин тогтнох, тогтвортой байдлыг хангахад маш чухал ач холбогдолтой юм.

Минж бол амьдардаг орчноо өөрчлөх чадвартай цөөхөн амьтдын нэг юм. Энэ нь шавар ашиглан битүүмжилж, зэгсээр сүлжсэн мөчир, мод ашиглан даланг барьдаг. Тэд өвлөө давахын тулд даланг барьдаг байна. Ийм байдлаар хэд хэдэн далан бий болсноор цөөрөм бий болж горхины элэгдэл багасдаг.

Даланг голдуу ус багатай жижгэвтэр голд барих бөгөөд хамгийн хялбар далан гэхэд л 1-2 метр урттай байна. Хамгийн бага хөдөлмөрөөр хамгийн урт хугацаанд тогтвортой суурьших боломжтой байршлыг оновчтой сонгож далан барьдаг.

Минж нь голын усны түвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг байна. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой аж.

Олон судалгаанаас үзэхэд далан байдаг гол, горхи нь тунгалаг байдал өндөртэй, маш бага бохирдолтой байдаг.

Яагаад “МИНЖ” вэ?

Ингээд харахад, хүн бүрийн мэдээд байдаггүй ч бидний хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө нь их байдгаас гадна манай улсын хэмжээнд устаж болзошгүй төрөл зүйлд бүртгэгдчихсэн нэн ховор амьтны төрөл юм. Тиймээс бид энэхүү ажилсаг, хөөрхөн минжээ хайрлан хамгаалж, тоо толгойг нь хамгаалахын зэрэгцээ өсөж үржих боломжоор нь хангах нь нэн чухал байна.

Үүнтэй холбоотойгоор экологийн тэнцвэрийг хадгалагч минжийг Pocket аппликэйшн нийгмийн хариуцлагын хүрээнд “брэндийн дүр” болгон сонгон авч байгаа ба Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-тэй хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Минж үржүүлэг, түүний амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Pocket аппликэйшний хамт олон хувь нэмрээ оруулан ажиллана.

Цаашдаа хүн бүр экологийн тэнцвэрийг хадгалагч минж гэх амьтныг хамгаалан, эх дэлхийгээ хайрлацгаая гэж уриалж байна.