Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Урт хугацаанд групп тогтоох 58 өвчний онош

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталжээ. 

Тодруулбал, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан байна. 

Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасах аж. 

Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталжээ. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг мөн тусгасан байна. 

Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношны хүрээнд 1,300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдах аж. 

Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13 мянга гаруй хүүхдийг хамруулж 31.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

ЖАГСААЛТ: