2022 онд Англи хэлний чадвараа level up хийхээр төлөвлөсөн хүн бүрд зориулав
Хүн төрөлхтөн түүхийн нэгэн хуудсаа нээж, шинэ оноо угтан авсан хамгийн эхний 7 хоногоо бид угтаж байна. Энэ жил та юунд илүү анхаарч, өөрийнхөө ямар чадварыг илүү сайжруулмаар байгаа вэ….
Магадгүй энэ талаар одоо л тайван суугаад бичиж эхлүүлэх гэж байгаа бол бид танд хэрэг болох нэгэн чухал мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Шинэ оны төлөвлөгөө гаргахад тань эсвэл гаргасан төлөвлөгөөний тань нэг хэсгийг бодит болгоход тань энэ удаагийн ярилцлага маань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
2022 онд өөрийн хэлний чадвараа level up хийхээр зорьж буй бол та үүнийг битгий алгасаарай. Ингээд Лингорс боловсролын байгууллагын Сургалт бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн, Англи хэлний багш Д.Сумьяагийн ярианд анхаарлаа хандуулцгаая.
-Шинэ оны эхэнд бид бүгд өөрсдийн зорилгыг тодорхойлж аль нэг чадвар сайжруулах ( level up - ахиулах )-ийг зорьдог. Нууц биш бол өөрийнхөө шинэ оны хамгийн эхний зорьж буй ажлаа манай уншигчдад хуваалцаач?
Баярлалаа. Шинэ оны мэнд. Шинэ онд хэрэгжүүлэхээр зорьсон, төлөвлөсөн зүйлүүд нэлээдгүй байгаа. Миний хувьд энэ жил хувь хүний ………. зорьж байгаа бол ажил мэргэжлийнхээ хувьд тавьсан зорилгынхоо эхний алхам болгож Англи хэл суралцагчдын бичгийн чадварыг сайжруулах зорилготой Level up нэрт марафоныг тун удахгүй зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ер нь нийтлэг гадуур байдаг хэлний сургалтуудыг харвал суралцагчийн тухайлсан нэг чадварыг хөгжүүлэх дээр суурилсан сургалт маш ховор байдаг. Тийм ч учраас IELTS дээр дийлэнх хүмүүс бичих дээрээ тааруу авчих гээд байдаг тал ажиглагддаг. Тийм учраас энэ оны анхны ажлаа Англи хэлээ тогтмол сайжруулахыг хүссэн зориулж, мэргэжлийн багш нарын зөвлөгөө чиглүүлэг дор явагдах Англи хэл дээр ном унших уншлагын марафон зохион байгуулахаас эхлүүлж байна.
-Анх удаа сонсож байгаа хүмүүст ном уншиж марафонд оролцох, тэр тусмаа Англи хэл дээр гэхээр маш олон асуулт төрж байгаа байх. Марафоны талаар сонсоогүй дуулаагүй уншигчдад маань товчхон танилцуулга хийх үү?
– Марафон гэдэг нэрээс эхлэн тайлбарлавал, тодорхой хугацаанд тогтмол нэг зүйлийг хийх, гүйлтээр бол холын зайнд гүйх тухай бид ойлгодог. Бидний зохион байгуулж буй уншлагын марафон бол хүн өөрийн түвшинд таарсан номыг манай xreading.com цахим номын сангаас унших замаар тодорхой болзлуудыг гүйцэтгэж оролцоно. Марафон гэж байгаа боловч угтаа бол хүн өөртөө өдөр бүр Англи хэлээ давтах цаг гаргаж, түүнийгээ дадал болгох гэж хичээж буй процесс гэж ойлгож болно.
Марафоны эхний өдрөөс эхлэн танд хэрхэн өөрийн төвшнөө тогтоох, ямар ном хамгийн тохиромжтой болох, хэрхэн өөрийн төвшний хүмүүсийн туршлага солилцох хаалттай фэйсбүүк группт нэгдэхийг зааварласан мэйл таны уралдаанд бүртгүүлсэн и-мэйл хаягаар очно. Ингээд тэрхүү группт орсноор манай зохион байгуулагчдын бэлдсэн хичээлүүдийг үзэн, бичих болон ярих даалгаврыг гүйцэтгэн багшийн зөвлөгөөг аван суралцана.
-Level up марафон гэж гэж ярилаа. Яагаад Level up гэж нэрлэх болсон бэ?
-Нэршлийн тухайд товчхондоо бол одоо байгаа Англи хэлний төвшнөө ахиулахын тулд өдөр бүр ямар нэг зүйл ( унших, бичих, ярих) хийх дадлыг суулгах зорилготой учраас Level up гэж нэрлэсэн байгаа.
Level up марафон англи хэлийг хэрэглээний түвшинд эзэмшихээр суралцаж байгаа бүх төрлийн суралцагчид тохирсон унших дээр суурилсан уралдаан гэж ойлгож болно. Та өөрийн одоо байгаа төвшнөөс нэг түвшин ахихын тулд уралдааны 42 хоногийн хугацаанд 42 номыг уншингаа манай мэргэжлийн багш нарын бэлтгэсэн англи хэлний видео хичээлүүдийг үзэж даалгавар гүйцэтгэснээр IELTS шалгалтын төлбөрөө Lingors байгууллагаар даалгуулах шагналын эзэн болох боломжтой. Мэдээж үүнээс гадна өөр бусад боломжууд марафонд оролцогчдыг хүлээж байгааг хэлэх нь зөв байх.
-Хүн бүрийн энэ жилийн зорилгын нэгээхэн хэсэгт одоо байгаа хэлний түвшингээ ахиулах талаар дурдагдсан байх гэж бодож байна. Ер нь хэлний чадвараа сайжруулах тал дээр төлөвлөх дээр нийтлэг хүмүүс юун дээр алддаг вэ, таны тухайд хэрхэн төлөвлөх дээр зөвлөгөө өгөөч?
Нийтлэг алдаа гэвэл хүмүүс төлөвлөгөө гаргахдаа маш ерөнхий буюу томоор гаргадаг байдал их ажиглагддаг. Тухайлбал, би хэлээ энэ жил тодорхой түвшинд сайжруулна гэх мэт. Тодорхой түвшин гэж яг ямар түвшинг хэлж байгаа вэ гэдэг өөрөө тодорхойгүй учраас алддаг юм болов уу гэж хардаг. Миний бодлоор “Би Англи хэлний сонсох чадвараа, эсвэл бичих чадвараа орой бүр уншсан номынхоо талаар нэг өгүүлбэр сэтгэгдэл бичиж сайжруулна” гэх мэт зорилго тавьж төлөвлөвөл илүү үр дүнтэй. Ер нь байнга ном уншигч хүмүүс бусад уншдаггүй хүмүүсээс нэг дахин хурдан хэлийг сурдаг. Учир нь унших үед хүн эргэцүүлэн бодож байдаг бөгөөд уншиж зүйлийнхээ талаар бодож боловсруулж учраас сэтгэлгээ нь тэр талруугаа илүү хурдан хөгждөг. Хэрэв та кино үзэх дуртай, түүгээрээ дамжуулж хэлээ сайжруулах боломж судалж байгаа бол тухайн үзэх дуртай кино, хүүхэлдэйн киноныхоо зохиолыг уншаад дараа нь киног нь үзээрэй гэж зөвлөнө. Киногоо Netflix, Prime- аас үзэж болох бол ном зохиолоо xreading.com цахим номын сангаас үзэж болно. Одоогоор манай xreading.com цахим номын сангаас анхан шатнаас ахисан шат хүртэлх 14 түвшний 70 гаруй кинотой зохиолыг унших боломжтой байгаа.
-Англи хэл дээрх өөрийнхөө түвшинг мэдэхгүй, ерөнхийдөө кино үзээд ойлгодог, эсвэл муугүй ярьчихдаг ч бичих гэхээр гацчихдаг, эсвэл бичгээр өөрийгөө сайн ойлгуулж чаддаг ч ярьж чаддаггүй хүмүүс маш их байдаг шүү дээ. Ер нь Англи хэлний түвшинг юугаар, хэрхэн яаж хэмждэг вэ?
Энэ асуултад би өмнөх асуултын хариулттай адил хариулт өгөхөөр байна. Учир нь хүмүүсийн бичих, ярих чадвар маш удаан бөгөөд тасралтгүй өдөр бүр хийдэг жижиг үйлдлүүдийн дүнд бий болдог гэдгийг анзаардаггүй учир кино үзээд ойлгодог, ном уншаад ойлгодог гэхдээ сайн ярьдаггүй, Тэгэхээр эхлэлээ тавихдаа би яагаад бичиж сурах, ярьж сурах хэрэгтэй билээ гэдэг шалтгаанаа сайн бодож хариултаа олох хэрэгтэй.
Нэгэнт таны зорилго тодорхой болчихвол та өдөрт нэг жижиг түүх уншаад тэр түүхийнхээ талаар өөрийн сэтгэгдлээ Англиар бичээд манай Англи хэлний багш нараар шалгуулаад байж болно. Энэ бүхэн таны бүхэл өдрийн тань 20-30 минутыг л эзэлнэ. Ингээд бодохоор таны өөртөө өгч буй энэ цаг өдөр бүр давтагдаад үржигдээд хэр их хугацаа хэр их туршлага хуримтлагдах бол гээд бодоод үзээрэй.
-Марафон оролцмоор байвч өөрийнхөө хэлний түвшинг мэдэхгүй байвал яах вэ?
- Та марафонд оролцохоор бүртгүүлээд ТТШ (түвшин тогтоох шалгалт) өгч өөрийн түвшингээ мэдэх боломжтой.
-Шинэ он дөнгөж гараад л “Яг одоо ажиллаж байгаа номын сан байна уу” гэх мэт үгтэй постууд сошлоор их явдаг шүү дээ. Гэтэл таны ярианаас сонсоход номын хэдийн бидний халаасанд явдаг болжээ. Xreading.com цахим номын сангийн талаар танилцуулаач?
Манай байгууллага (Лингорс) Олон улсын Xreading.com цахим номын сангийн хамтрагч байгууллагаар ажиллан 3 жил болж байна. Энэ хугацаанд хэл сурах үйл явц нь тухайн хэлээрээ уншиж сурснаар эхэлдэг гэдгийг бодитоор үзүүлж ойлгуулахын тулд олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг бол энэхүү марафон юм. Цахим номын санд маань анхан шатнаас эхлээд ахисан шатны 1500+ гаруй ном уншихаар болон аудиогоор байдаг. Уншихдаа номын сангийн эрхээ аваад зүгээр нэг унших биш, хамгийн багадаа 6 сар үнэнчээр уншихыг бид зөвлөдөг. Ингэхдээ хэрэв та түүх сонирхдог бол түүх, аймшгийн зохиол сонирхдог бол horror гэдэг ч юм уу өөрийн сонирхдог жанраар номоо унших хэрэгтэй. Номнууд нь ихэвчлэн харилцан яриа байдлаар байдаг нь өөрөө анхлан суралцаж буй хүмүүст унших боломжийг олгодог.
Тэгэхээр та яг одоо байгаа 300-350 үгийн мэдлэг дээрээсээ эхлэн өөрийн ойлгох түвшний нэг номыг сонгон авч уншаад 6 сарын дотор анхан түвшингийн номоос ахисан түвшингийн IELTS дээр ирдэг шиг академик сэдвийг ойлгох хэмжээний уншдаг болно. Энэ үйл явц таны зорилго, сонирхол, амьдралын хэв маягт тохирно гэж би бодож байна.
-Level up марафон бол xreading.com цахим номын санд тулгуурлаж явагддаг юм байна гэж ойлголоо. Тэгэхээр уг номын санг хэн хэрэглэж болох вэ, хэрхэн хэрэглэгч болох вэ гэх мэт мэдээлэл өгөөч?
Манай Lingors фэйсбүүк пэйж рүү хандан мэдээлэл авах эсвэл хуудасны хамгийн дээд хэсэгт байгаа LEVEL UP марафоны бүртгэлийн мэдээлэлтэй танилцан БҮРТГЭЛИЙН МАЯГТ бөглөснөөр МАРАФОНД орох эрхтэй болно. Хэрэв номын сан руу нэвтрэх хаяг худалдан авах хэрэгтэй бол бүртгэлийн хураамж төлөхдөө гүйлгээний утга хэсэгт Xreading username хаягаа заавал бичих ёстой. Харин Xreading цахим номын сангийн эрх шинээр авах болон сунгуулах бол дараах хугацааны ангиллаас сонгоно. Үүнд:
-Ямар ном уншиж эхлэхээс эхлээд анх хэрэглэгч болох гэж буй хүмүүст маш олон асуулт төрөх байх. Марафонд оролцогчод тавигдах шаардлага юу байгаа вэ?
Түвшингээс нь хамаарч тохирсон номуудыг бидний зүгээс тохируулан харуулах тул учраас оролцохоор сонирхож байгаа хүмүүс маань тэднээс сонголтоо хийн уншихад болно. Хувь хүний хөгжилдөө анхаарахаар шийдсэн байгаа бол бидэнд танд санал болгох анхан болон анхан дунд шатны 56 ном бий. Бүүр цаашлаад Монгол хэл дээр уншиж байсан сонгодог уран зохиолоо англиар уншихад боломжтой. Зохиолоо уншаад зохиолоор нь бүтсэн уран сайхны киног хадмал орчуулгагүй сонсож үзэх ямар байдаг бол гэж бодож байвал энэ бол таны оролцох ёстой марафон шүү гэж хэлье.
Шаардлагын хувьд бидний зүгээс тууштай байх, өөрийн хүрэх гэж буй зорилгодоо үнэнч байх энгийн шаардлагыг нь тавьж байгаа. Хүн бүр завгүй амьдралын дунд яваа ч өөрийнхөө төлөө цаг гаргах зүйлээ тодорхойлох шаардлагатай. Ерөнхийдөө “Би нэг марафонд бүртгүүлсэн байгаа. Өнөөдөр амжсангүй эсвэл за орой болчихлоо дараа больё” гэх мэтээр өөрийгөө хуурч зорилгоосоо няцах алхмыг бүү хийгээрэй гэдгийг захимаар байна.
-Марафоноор дамжуулан та бүхний зорьж буй гол зорилго юу вэ?
Марафоноор дамжуулан нийт уншигчдаа бие даасан мэдээллээ хүссэн хэл дээрээ авч чаддаг, хамгийн гол нь хамгийн тууштай суралцагч болоосой гэсэн л зорилготой доо.
-Марафон оролцогчийн хувиар 42 хоног дуусахад би юуг өөртөө олж авсан байх вэ, оролцогчдод өгөх үнэ цэни0йн талаар хуваалцаач?
Оролцогчид маань орой унтахын өмнө, өглөө сэрсний дараа өөрийн эрхгүй уншдаг зуршилтай болсон байх болно.
-Эцэст нь хүн бүрд шинэхэн төлөвлөгөөгөө бодит ажил хэрэг болгож, өдөр тутмын дадал болгох нь маш чухал. Шинээр эхлэхийг хүсэж байгаа ч эргэлзэж байгаа, хүмүүст хандан зөвлөгөө өгөөч?
Зүгээр л өдөрт өөртөө 30 минутыг зориулаарай. Та 42 хоног уншиж хичээсний дараа хэр их өөрчлөгдөхөө харж баясаад цаашаа улам хичээгээрэй. Миний яриандаа дурдсан Xreading.com цахим номын сан болон энэхүү уншлагын марафон таны хэлээ сайжруулахад туслах гүүр, зам болж чадна. Гэхдээ үүнд таны өөрийн хичээл зүтгэл, идэвх чармайлт маш чухал шүү гэдгийг онцолъё.
Манай марафоны бүртгэл 1 сарын 11-нд дуусч 1 сарын 13-нд албан ёсоор эхэлнэ. Бүртгүүлэх хүсэлтэй шинэ оны зорилгынхоо анхны алхмыг хийхээр зорьж байгаа бол эргэлзэх хэрэггүй бидэнд хандаарай гэж уриалъя.
Бүртгэлийн маягт: https://forms.gle/aVFXnDcx2kNGmHnA8
Ярилцсан Сэтгүүлч: Н.Ахмарал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!