ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Apple $3 их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны Америк компани боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Apple компани зах зээлийн үнэлгээ нь $3 их наядын босгыг давсан анхны Америк компани болж түүхэнд бичигдлээ.

Тус компани 2018 оны наймдугаар сард дэлхийн анхны нэг их наядын үнэлгээтэй компани болж байв.

Улмаар 2020 онд зах зээлийн үнэлгээ нь $2 их наядын босгыг давж байжээ.

Даваа гарагийн арилжаа нээгдэхэд Apple-ийн нэгж хувьцааны үнэ $182.80 хүрснээр үнэлгээ нь гурван их наядад хүрсэн юм. Арилжаа хаагдах үед хувьцааны үнэ бага зэрэг буурснаар $2.9 их наяд орчмын үнэлгээнд хүрчээ.

Apple-ийн зах зээлийн үнэлгээ нь одоо Boeing, Coca-Cola, Disney, Exxon-Mobil, McDonald’s, Netflix, Walmart компаниудын үнэлгээг нийлүүлснээс өндөр болоод байна.

2021 оны эхнээс тус компанийн хувьцааны үнэ 38 хувиар өссөн юм.

Энэ үзүүлэлтээрээ Dow Jones industrial average хөрөнгийн зах зээлийн индексийг бүрдүүлэгч компаниуд дотроос хамгийн өндөр өсөлт гаргаснуудын нэгд тооцогдож байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Майкрософт компани Аpple-ийн дараа энэ оны сүүлээр гурван их наядын үнэлгээнд хүрч магадгүй гэнэ.

Хэдийгээр коронавирусийн Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа ч хөрөнгө оруулагчид 2022 оныг эдийн засгийн сэргэлтийн жил болно гэж үзэж байна.

Тиймээс шинэ оны эхний өдрийн арилжааны үеэр Америк, Европын хөрөнгийн зах зээлүүдийн гол индексүүд өндөр өсөлттэй хаагджээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [211.36.135.184] 2022/1/6
Монголын жилийн төсвөөс бараг 1000 дахин их байна үгүй юу хахаха. АНУ- ердөө ганцхан компани ш дээ хахаха. Сонгууль болгоноор хулгайч луйварчдыг дуртай нь аргагүй сонгож дээш нь залдаг тэнэг мулгуу монголчууд цаашдаа яана даа чааваас...
1 | 0 Хариулах
zochin [66.181.161.87] 2022/1/5
Оросын эдийн засаг 2.6 их наяд доллартай тэнцэнэ АНУ-гийн нэг аварга компани оросын ДНБ их байдаг арайл аймаар уу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.245] 2022/1/4
Манай том компанууд архи л үйлдвэрлэж л ард түмнээ хорлож ашиг олох юмдаа
1 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [66.181.184.190] 2022/1/4
apple hyatduudiig tejeej baina gehed buruudahgui
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.170] 2022/1/4
улс орныг ингээд компаниуд л хөгжүүлдэг юм, монгол ядуу буурай байгаа нь монголын том компаниуд л муу байгаагаас болж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.163] 2022/1/4
Хятадууд америкийн Apple компанийн бүтээгдэхүүнийг хуулбарлан үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр худалдан борлуулж асар их ашиг олсон шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [126.2.139.236] 2022/1/4
нэг муу компани 3их наяд долларын хөрөнгөтэй бхад бүхэл бүтэн эзэнт гүрэний дайтай баялагтай улс орон байжийж 15тэрбум долларын эдийн засагтай байх гэждээ яаана да яаана
0 | 1 Хариулах
Зочин [139.30.182.229] 2022/1/4
Яагаад вэ. 1 их наяд хүрчээд яаж ийм хурдан 3 нугарав. Iphone борлуулалт нээх сайн биш байгаадаа. Шинэ юм гаргаагүй биз дээ.
0 | 2 Хариулах
Wavy [202.9.40.119] 2022/1/4
Huwitsaanii une ussoon gj bna.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.69] 2022/1/5
apple дан ганц утаснаас орлого олохгүйлдээ үйлчилгээгээр бас олно. мөн өөр олон бүтээгдэхүүн байна.
0 | 0 Хариулах