Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны автомашин үйлдвэрлэгч МОЗО компани хувьцаагаа токен хэлбэрээр гаргаж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын оюунлаг зон олон буюу “МОЗО” нэрээр Монголын хамгийн анхны суудлын автомашиныг угсарч буй “Барс моторс” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Монголдоо машин үйлдвэрлэхийг зорино гэдэг маш том зориг шиг санагдаж байна. Хэзээ анх энэ санаагаа бодсон бэ? Хэрхэн эхлүүлэв?

-ХХ зуунд Герман, АНУ, Япон улс автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж ирсэн. Мэдээж мотор сайтай бол чанартай машин гэж үзнэ. Гэтэл улс орнууд 2-3 жилийн өмнөөс цахилгаан мотортой машин үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр хөгжиж буй орнуудад машин угсралтын технологи үнэгүй шахам ирсэн.

Тиймээс бид технологийг нь мэдсэн учраас дотооддоо машин угсрах ажлыг эхлүүлсэн. 2018 оноос эхэлсэн гэж хэлж болох юм. Үүний гол зорилго, шалтгаан нь монголчууд асар их мөнгийг импортын машинд гадагш урсгаж байна.

Манайд байгалийн баялгаас өөр том эдийн засгийн хөшүүрэг одоогоор алга. Монгол хүний амьдралын чанар төгрөгийн худалдан авах чадвараас ихээхэн хамааралтай байдаг. Төгрөгийн ханш унаад байгаагийн шалтгаан нь энэ.

“Бид ерөнхийдөө хэрэглэгч орон, өөрөөр хэлбэл экспортлогч биш импортлогч гэж хэлж болно”

Жишээ нь: Барилгын материал, машин, бензин, хүнс гэх мэт гол бүх бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. Тэр утгаараа машин болон машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд манай улсаас жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар гардаг. Түүн дундаа 500 орчим сая ам.доллар нь суудлын авто машинд зарцуулагддаг.

 

Ийм учраас энэ суудлын авто машиныг дотооддоо үйлдвэрлэх, Монголчуудыгаа цоо шинэ, зөв жолооны хүрдтэй, түлш хэмнэлттэй, хөдөө туулах чадвар сайтай, хотод гологдохгүй гээд бидний орчин нөхцөлд таарсан машин үйлдвэрлэхийг анх зорьж эхэлсэн.

-MOZO машиныг бүтээж буй тоног төхөөрөмжийн талаар, Монголдоо хэдэн хувийг нь үйлдвэрлэж байна вэ?

-Бид эхний автомашинаа танилцуулсан байгаа. Бугатын гангын үйлдвэрээс сайн чанарын цэвэр ган төмрийг авч автомашиныхаа их бие буюу кузовыг үйлдвэрлэж байна.

Автомашин бол хамгийн их ажлын байр бий болгодог салбар. Жишээ нь Япон, Герман, АНУ-ын хөгжлийг харвал автомашин л түүх нь байдаг. Автомашины салбарыг дагаж асар олон бизнесүүд нь хөгжсөн, Холливуд хөгжсөн, мэдээлэл технологийн салбар хөгжсөн гээд суурь хөгжил нь аж үйлдвэрийнхээ хөгжлийг авч явсан байдаг.

Одоо бол бидний хувьд автомашины үйлдвэрийн процессын хамгийн сүүлийн шат буюу угсрах шатыг хийж байна. 3 жилийн дараа гэхэд их биеийг хэвлэдэг шат руугаа орох болно (хамар, хаалга, дээвэр гэх мэт). Энэ нь автомашин үйлдвэрлэлийн 40-45 хувийг дотооддоо хийж байна гэсэн үг юм.

Бидний танилцуулсан автомашин бол их бие нь Т-500. Давуу талын хувьд аюулгүй байдлыг чухал үзүүлэлт болгож түгээмэл мөргөлт авдаг цэгүүд дээр хамгийн зузаан ган хэсгийг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл автомашины моторын хэсэг, урд салхины шилний 2 хажуу багана зэрэг авто тээврийн ослын үед хамгийн чухал нөлөөтэй хэсгүүд нь илүү бат бөх болж,

Хэрэглэгчийнхээ амь насанд аюул занал учруулах хувийг багасгаж байгаа юм.

Үндсэн машиныг хийсэн технологи бол Герман технологи. Бүх явах эд анги, мехатроникын системүүд (механик + электроник) нь бүгд Польш улсынх. Автомашины хувьд хурдны хайрцаг хамгийн чухал байдаг. Мозогийн хувьд ZF гээд 5 шатлалт хурдны хайрцагтай.

Тонны хувьд 1.5 жинтэй, моторын хувьд хамгийн гайхамшигтай 1979 онд Mitsubushi 1560 морины хүчин чадалтай, TNN-465 мотор юм. Энэхүү мотор нь дотоод шаталтад хөдөлгүүрийн түүхэнд хамгийн олон цаг тасралтгүй ажилласан мотор байгаа.

-Монголчууд хэзээ өөрсдийн MOZO брэндийнхээ авто машиныг унаж эхлэх вэ? Хэзээ худалдаанд гарах төлөвлөгөөтэй байна?

-2022 онд гаргах загвар бол бидний Гуравдахь загварын автомашин юм. Бид 2019 онд эхний хоёр загварын нийтдээ 100 ширхэг автомашинаа хийсэн, тэрхүү 2 загвар маань лүүк болон ухрах камер байхгүй шалтгаанаар гологдсон /инээв/. Эдгээрийг өнгөрсөн оноос угсарч байгаа машинууд дээрээ нэмж оруулсан байгаа.

 

Тэгээд бид ухрах камер, лүүк болон дууны системийг нь шийдэж өгөөд 20 ширхэг автомашин үйлдвэрлэж 2 сарын дотор борлуулсан. Монголчуудын хувьд дийлэнх нь өвөл машинаа гадаа тавьдаг. Мозогийн хувьд өвөл дулаан граш хэрэггүй. Өөрөөр хэлбэл тийм битүүмж сайтай.

HYBRID загвараа бид удахгүй гаргана. 2022 онд ардын хувьсгалын 101 жилийн ойгоор 101 ширхэг гаргана. Дотоод интерьер дээр нь Бельги, Данийн дизайн багийнхан ажиллаж байгаа. Бидний тооцоолж байгаагаар тансаг зэрэглэлийн машин болно. Мөн туулах чадварын хувьд нэлээн өндөр үзүүлэлттэй гарна.

-Автомашины үнийн хувьд?

-Үнийн хувьд 69 сая төгрөг. Тэгэхдээ энэ 69 сая төгрөг нь зөвхөн 2022 оны 1-р сарын захиалгын үнэ байгаа. Энэ үнэ бол огт өөрчлөгдөөгүй 2 жил болж байна. Он гараад валютын ханш өөрчлөгдвөл үнийн хувьд өөрчлөлт орж магадгүй.

Үнийг одоогоор шууд хэлэх боломжгүй байна.

-Нэг жилд хэдэн машин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Үйлдвэр жилдээ 2500 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар дунд хугацаанд төлөвлөгдсөн. Цаашид дэлхийн зах зээлд худалдаанд гаргаж түүнчлэн Монголын анхны Hybrid болон цахилгаан автомашиныг үйлдвэрлэхээр зорьж байна.

-Монгол машин үйлдвэрлэл бол 2-3 жилийн өмнөөс эхэлжээ. Тэгвэл машин үйлдвэрлэлээр баталгаажсан токен  гаргах болсон зорилго нь юу вэ?

-Тийм ээ. Юун түрүүнд токены анхдагч зах зээлийн арилжаа (IEO) нь төслийн санхүүжилтийн гол бүрэлдэхүүн хэсэг биш гэдгийг хэлмээр байна. МOZO автомашины үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн санхүүжилтийг хөрөнгө оруулагчид болон уламжлалт санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглан бүрдүүлсэн.

MOZO токеноор дамжуулаад хамгийн гол нь Монголчууд үндэсний үйлдвэрлэл тэр дундаа өөрсдийн хамгийн их хэрэглэдэг автомашиныг үйлдвэрлэдэг, тэр нь баталгаатай, сэлбэг нь олдоцтой ийм үйлдвэрийн токенжуулсан хувьцааг авч байгаа нь асар том боломж юм.

Мөн токен гаргаж буй гол зорилго нь MOZO машин худалдан авах хүсэлтэй бага дунд орлоготой олон мянган иргэдэд зээлийн хүү маш бага машины лизинг олгохын тулд токеноо зах зээлд ийнхүү гаргаж, санхүүжилт татаж байна.

Нэмээд төрөөс буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориод эхэлсэн. Импортын татварыг нэмэхээр байна. Ингэхээр үндсэндээ Монголчууд маань унаагүй болж эхэлж байна. Дундаж үнэтэй шинэ машин авахаас өөр сонголт байхгүй болчихлоо. Шинэ машин авах гэхээр лизингээр авна. Тэгэхээр Монголчуудын хувьд лизингийн санхүүжилтийн дүн нь хагас тэрбум долларын дүнтэй тэнцэж байна гэсэн үг. Хамгийн багадаа 250 сая ам.долларын лизингийн автомашины хэрэгцээ байгаа юм.

 

-MOZO токеныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Одоогоор бид нийт гаргасан 100 тэрбум токеныхоо 60-аас дээш хувийн захиалгын биелэлттэй явж байна.

“Энэ бол Монголын анхны токенжуулсан хувьцаа юм.”

Нийт токен эзэмшигчид маань цаашид “Барс моторс ХХК” авто машины үйлдвэрийн цэвэр ашгийн 30 хувийг, MOZO finance лизингийн компанийн цэвэр ашгийн 70 хувийг улирал болгон ногдол ашиг болгон авах болно.

Мөн 15 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр анхдагч арилжаагаар токен (IEO) худалдан авсан бол анх оруулсан үнийн дүнгийнхээ 25%-д нь MOZO автомашинаа худалдан авахад ашиглаж болно.

Бидний хувьд 50 хувь токеноо олон улсын хэрэглэгч нарт зориулан гаргах болно. Ингэхдээ нэгж үнийг нь 1 центээр гаргахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл 28,5 төгрөг гэсэн үг. Энэ ажлын бэлтгэлийг хангах үүднээс бид Лондон болон Токиод “MOZO Finance” гээд 2 оффисыг он гаргаад нээж байна.

Ингэхдээ манай токен гадаад бирж дээр гарах замаар бус гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын дижитал, төвлөрсөн хөрөнгийн CAPEX бирж дээр бүртгэлээ үүсгээд манай компанийн хувьцаа буюу токенийг авдаг, хөрөнгө оруулалт хийдэг байх зарчмаар явах юм.

-Токен өгөөж, хэрэглээ нэлээд өргөн байх юм байна. Худалдан авалтын дүнгээ нэмэгдүүлэх боломж олгох уу?

Үндэсний үйлдвэр “БАРС МОТОРС” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж, MOZO Coin (MOZO)-ыг худалдан авах сонирхлоо илэрхийлж буй олон зуун хэрэглэгчид маань зээлээр авах санал гаргаж байгааг шийдвэрлэх үүднээс манай компани дараах шийдлийг танилцуулсан байгаа.

Бидний зүгээс MOZO Coin (MOZO)-ыг богино хугацаат барьцаатай зээлээр олгохоор боллоо. 20, 50, 100, 150, 200 сая төгрөгийн үнийн дүнгээр оролцох боломжийг үүгээр олгоно. Нэгт, 1 сарын хугацаатай зээл. Хоёрдугаарт, зээл төлж дуусах хүртэлх хугацаанд ХОЁРДОГЧ арилжаанд оролцохгүй  гэдгийг онцлон хэлмээр байна.

-Төвлөрүүлсэн хөрөнгөө юунд зарцуулах вэ?

-Дээр дурдсанчлан төвлөрүүлсэн хөрөнгийн гол зарцуулалт нь MOZO машин худалдан авах хүсэлтэй бага дунд орлоготой олон мянган иргэдэд зээлийн хүү маш бага машины лизинг олгоход зарцуулна.

-Ярилцсанд баярлалаа

Уншигч та бүхэн Монголын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч “Барс моторс” компанийн токенжуулсан хувьцаа болох “MOZO TOKEN”-ны анхдагч зах зээлийн арилжаа болон бусад гадаад, дотоодын крипто валют, хувьцаа, үнэт металлуудын зэрэг арилжаанд оролцохыг хүсвэл төвлөрсөн, дижитал www.CAPEX.mn биржээр зочлоорой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.