Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны шилдгийн шилдэг Банк бус санхүүгийн байгууллага “Алтан Од” шагналын эзнээр Гэрэл финанс ББСБ тодорчээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

2021 оны гуравдугаар улирлын байдлаар тусгай зөвшөөрөл бүхий 531 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо оны шилдэг ББСБ-уудаа тодруулж “Алтан Од” шагналыг гардууллаа. 2021 онд хийж бүтээсэн амжилт ололтоо үнэлж дүгнүүлсэн Банк бус санхүүгийн байгууллагууд дундаас активын өсөлт, зээлийн багцын чанар, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байдал, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангасан байдал зэрэг үзүүлэлтээрээ Гэрэл финанс ББСБ тэргүүлж, “Шилдгийн шилдэг ББСБ”-аар тодорлоо.

“Таны санхүүгийн гэрэл” уриатай “Гэрэл финанс” ББСБ нь 2016 оноос хойш санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, мэргэжлийн өндөр түвшинд санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр зах зээл дээр өөрийн байр сууриа эзэлсэн байна.

 

“Гэрэл финанс”ББСБ нь 2021 онд 3 удаа хаалттай бондыг гарган амжилттай хөрөнгө татан төвлөрүүллээ.2021 оны гуравдугаар улиралд гаргасан “Gerel Finance” бонд нь “Биржийн бус зах зээл /OTC/”-ийн хамгийн анхны бонд болон гарч энэхүү захын цанг цохиж түүчээлсэн байна.Мөн энэ онд Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авснаар харилцагчдадаа илүү өндөр өгөөжтэй, найдвартайгаар мөнгөн хөрөнгөө байршуулах боломжийг санал болгон ажиллаж байна.

2021 онд Гэрэл финанс ББСБ нь уламжлалт үйл ажиллагааны арга барилаа өөрчлөн техник технологийн дэвшлийг ашиглан “GEREL” зээлийн аппликэйшнийг ашиглалтад оруулсан.Энэхүү аппликэйшн нь Онлайн бичил зээлийг хурдан хугацаанд олгоод зогсохгүй өөрт болон өрхийн хэрэглээнд шаардлагатай гар утас, цахилгаан бараа, гэр ахуйн барааг 3 сар хүртэлх хугацаанд хүүгүй лизингээр авах эсвэл 30 сар хүртэлх урт хугацааны хэрэглээний лизингээр авах боломжийг харилцагчдадаа олгож байна.

 

Гэрэл финанс ББСБ нь харилцагчдад энгийн, эрсдэлгүй, хүртээмжтэй, хэрэгцээнд зохицож, шаардлагад нийцсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн гэрэл хөгжлийн түшиг байх болно гэдгээ илэрхийллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.