Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

НЭМҮТ: Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлд гаргаагүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн /НЭМҮТ/ Биобэлдмэлийн үйлдвэрийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татахаар болсон тухай мэдээлэл гарсан нь иргэдэд төөрөгдөл үүсгээд байна.

Тодруулбал, НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татах боллоо гэж өнгөрсөн Даваа гарагт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлээд  устгасан.

Уг мэдээлэлд "зах зээлээс эргүүлэх татах болсон" хэмээн дурдсан нь иммуноглобулинийг эмийн сангуудаар худалдаалж байсан эсвэл 0-11 насны  хүүхдүүдэд хийж эхэлсэн гэх ойлголтыг төрүүлээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор НЭМҮТ-өөс тодруулахад "Дээрх мэдээлэл нь ташаа бөгөөд Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлд гаргаагүй. Өөр тайлбар өгөх боломжгүй" хэмээн учирлав.

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албаны эх сурвалж "Тухайн өдөр Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 22 дугаар хурал болсон нь үнэн. Гэхдээ ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байгаа. Шийдвэр тодорхой болохоор албан ёсны мэдээлэл өгнө" гэсэн тайлбар өглөө.

Эргэн сануулахад, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 0-11 насны хүүхдэд дархлаа дэмжих иммуноглобулинийг тарих эсэх талаар судалж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан юм.