НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ
Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Иймд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байгаа тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв.
Эргэн сануулахад, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 0-11 насны хүүхдэд дархлаа дэмжих иммуноглобулиныг тарих эсэх талаар судалж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
