Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЕХХҮГСүмийн гишүүд 1000 ширхэг хүнс, ахуйн багц бэлдэн түгээж байна

ikon.mn
2021 оны 12 сарын 30
Сурталчилгаа

“Хайраар Дэлхийг Гэрэлтүүлцгээе” дэлхий даяар өрнөж буй аяны хүрээнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС)-ийн гишүүд зорилтот бүлгийн иргэдийн амьжиргаанд тус болох зорилгоор 1000 ширхэг хүнс, ахуйн багц бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.  

Хил гааль хаасан, ажил орлого нь хумигдсан энэ амаргүй цаг үед өрх толгойлсон ээж нар, олон хүүхэдтэй гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлдсэн энэхүү 1000 ширхэг хүнс ахуйн багцынхаа түгээлтийг ЕХХҮГСүм нь  Улаан Загалмай Нийгэмлэг, Юнисеф, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Холбоо, Түгээмэл Хөгжил Төв, Монголын Дауны Холбоо, Мусульманы Нийгэмлэг, Зүүн Хүрээ Хийд, Католик сүмийн Ватиканы Төлөөлөгчийн Газар, УИХ-ын зарим гишүүдийн ажлын алба, аймаг, дүүрэг, баг, хороо зэрэг Төрийн, ТББ, Олон Улсын болон бусад Шашны байгууллагуудтай  хамтран Монгол Улсын өнцөг булан бүрд амьдрах зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүргэсээр байна. Өмнөх жил ЕХХҮГСүмийн гишүүд 700 айлд хүнсний багц хүргэжээ.

Монгол Улсад 27 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь гишүүддээ тусламж хэрэгтэй тэднийг олж үйлчлэхийг, шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг, мөн нийгэмдээ сайн сайхныг үйлдэхийг ямагт уриалдаг тул тус сүмийн гишүүд нийгэмдээ сайн үйлсийн аяныг тасралтгүй өрнүүлдэг аж. Хүн бүрийн зүрх сэтгэлд хайр, энэрлийг түгээх агуу их үйлсэд нь амжилт хүсье.

 

ХАМТДАА ХАЙРААР ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ!


Тус сүмийн гишүүдийн хийдэг сайн үйлс болон хүмүүнлэгийн төслүүдийн талаарх мэдээллийг доорх хаягаас авч болно.

https://www.facebook.com/ChurchofJesusChrist.mn/

https://www.facebook.com/Deseret-International-Charities-Mongolia-442960059371053/

ФОТО