Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Ирэх оноос 500 цахилгаан автобус нэвтрүүлж, нарны замыг зургаан эгнээ болгоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:29 2021/12/23

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/669576290705380

 Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлав.

Үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

10:57 2021/12/23

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "100 сая долларын эргэн төлөлтийг хэрхэн төлөх вэ? 420 тэрбум гээд нийслэлд шийдсэн асуудлаа ирэх оноос хэрэгжүүлэх гэж байна. Ахиад цаана нь 300 орчим тэрбум төгрөгийн асуудал босож байгаа юм байна. Өмнөх 420 тэрбумаар юу хийхээ тодорхой төлөвлөсөн зүйл байгаа юу.

Нийтийн тээврийн шинэчлэл гээд есөн тэрбум төгрөг байна. Гэтэл бодитой ажил алга. Дандаа автобусны буудлууд засна гэсэн байна. Зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагыг сайжруулж ТЭЗҮ боловсруулна гэх юм. Өмнөх цаг хугацаанд замуудыг ТЭЗҮ-г боловсруулсан бэлэн байдаггүй юм уу? Ингэж цавчаа хийдэг юмаа болихгүй юм уу? Улс орны эдийн засаг туйлаад байхаар тийм боломжтой байгаа юм уу? Бараг гурав, дөрвөн сая доллароор километр зам засах өргөтгөнө гэж байх уу?" гэдгийг асуув. 

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ зээлийн эргэн төлөлтийг 100 хувь нийслэл хариуцна. 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Жилийн 1.24 хувийн хүүтэй. Хүү нь авч ашигласан зээлийн дүнгээс тооцогдох ёстой" гэлээ. 

Ажлын хэсгээс "Авто замын түгжрэлийн цогц арга хэмжээнд 7.1 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Шинэ тойрог замын хувьд өндөр дүн гарч байгаа. Нарийвчилсан зураг төсөл хоёр сард бэлэн болно. Өнгөрсөн хугацаанд түгжрэлд нөлөөлдөг 90 байршлын замын зураг төслийг хийж байгаа. 420 тэрбум бол гурав задарсан.

55-65 автобусны жишиг буудал барина

Цогц арга хэмжээнд 390 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн мөнгө хэрэгтэй. Үүнээс ирэх жил 110 тэрбум төгрөг нь газар чөлөөлөлтөд тавигдсан. 100 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд оруулсан. 500 шинэ цахилгаан автобусыг ирэх оноос нэвтрүүлнэ. Үүнд 100 тэрбум төгрөг зарцуулна. Үлдсэн 100 тэрбум төгрөгийг хөдөлгөөний эрчмийг сайжруулахтай холбоотой ажил хийнэ. Удирдлага мэдээллийн нэгдсэн системийг мөн хийнэ.

Дэлхийн банкны төсөл нь одоогийн байгаа 20 жил болсон нарны замыг зургаан эгнээ болгохтой холбоотой инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжтай хамт байгаа. Нийтийн тээврийн шинэчлэл гэдэг нь нийтдээ 35.3 километр дөрвөн байршилд коридор үүснэ. 55-65 автобусны жишиг буудал барина. Таван жилийн хугацаанд ашиглагдах мөнгө байгаа юм" гэсэн хариулт өглөө. 

09:21 2021/12/23

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх арга хэмжээнүүдийг 5 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан хэрэгжүүлэх аж. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,
  • Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
  • “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 14 саналтай
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 1 саналтай
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 1 саналтай
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэнэ.