• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн баталлаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа. 

Тэрбээр "Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 дугаар тоот тушаалаар баталсан. Өнөөдрийг хүртэл энэ журам үйлчилж байгаа.

Одоогоос 10 жилийн өмнө 2,570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байна гэсэн үг. 

Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. 

Хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэн, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан. Өнөөдөр дөрвөн сая га хүрэхгүй талбай үлдсэн.

Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Говийн хүн [202.9.40.89] 2021/12/15
Эх дэлхийгээ аварч үлдэхийн тулд бүх улс уул уурхайгаа бууруулж байна, ганц манайх эсрэгээр???
0 | 1 Хариулах
иргэн [203.91.115.55] 2021/12/14
хөөе Сайда урьд хөрш маана гал алдааднүүрс задгай тээвэрээр авяагэж царай алдаж ихэллээ та төрын сайд хүн 1 удаач гэсэн томрооч барга 2 жил дээрхүүллээ одоо манайх задгай тээвэрээр нүүрс гаргахгүй ээ он гараад хэлэлцээрэй харяа гээч хятад одоо олимп хийнь цагаан сар нь болно дотоодоо нөөцгүй бна. сайдын зангараг харуулнуу
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.111] 2021/12/14
Zov zov
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.200] 2021/12/14
bi endured endong alad.bi endodng uhsne bolhor muulad aldin baigaz dee.henehg medrel.mini telj alsan hunig biti endon geel bail daa.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.200] 2021/12/14
uhtel endong alad mongold huuli erh shiljeeguidee. 2 emelged huumuse humuuse chini zolbin zonog endon uhhel biz dee ugaasan uhtel.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.200] 2021/12/14
chi ehsne endon boosj ired nad zargaldla daa nad ikuu saiha amdrla uslee.shuu.mini ah iluus ain said hiine geel bi horloj aldinmaa. gene. 2 emelegd.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.200] 2021/12/14
humuse humuse chi medeh u uzelere shono radio stanzar bid hed endon generelig buslhig tuigel geel yarihinma.
0 | 0 Хариулах