Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 11
iKon.MN
 
фэйсбүүк хуудсаас авав.

Монголын хошин урлагийг үндэслэгч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ.

Тэрбээр 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино-драмын ангийг төгсөж, улмаар нөхдийн хамт 1989 онд Хошин урлагийн театрыг байгуулж байсан гэдэг.

Түүний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдийг тоолж баршгүй бөгөөд Монголын хошин урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

"Мартагдашгүй намар", "Хөдөөгийн баясгалан" зэрэг киноны дүрээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ хол байсан юм.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.