Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан.
Шийдвэрийн дагуу захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлан ажиглах зориулалтаар нийслэлийн хэмжээнд 15 зочид буудлын бэлтгэлийг хангууллаа.
Өчигдрийн байдлаар “Багабаян” цэргийн амралтын газар, “Ворлд Монголия” зочид буудалд нийт 214 иргэнийг тусгаарласан байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!