Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

95% олон ангит киног үзэх 5 шалтгаан

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 21
Сурталчилгаа

VOO original, Absolute Pictures-ийн бүтээл 95% олон ангит кино 11/08-наас VOO апп, 11/12-ноос Боловсрол сувгаар гарч эхэлсэн. Найруулагч П.Дэлгэрбаярын бүтээл, триллер, гэмт хэргийн жанрын энэхүү бүтээл гарсан цагаасаа хойш үзэгчдийн таашаалд нийцэж, фэнүүд нь яагаад заавал энэ киног үзэх ёстой 5 шалтгааныг жагсаажээ.

 
ОНЦ СОНИРХОЛТОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Эрүүгийн цагдаагийн мөрдөгч Төмөр, Гэрэл, Амина нар ээдрээтэй нэгэн хэргийн араас мөрдөж эхэлнэ. Үе тэнгийн хижээл насны, бага залуудаа үерхэж байсан, таван эрийн хүүхдүүд "Одоо чи харах зүйлээ хэзээ ч мартахгүй" гэсэн хачирхалтай өгүүлбэрийг аав нартаа хэлээд яг ижил үйлдлээр амиа хорлоцгооно. Амиа хорлолт бүр ямар нэг байдлаар хяналтын камерт бичигдэж, гадны ямар ч нөлөөгүй нь нотлогдоно. Өнөө үед энэ цуврал хэргүүд гарч эхлэхэд Хөвсгөлийн Хатгалаас, 30 орчим жилийн өмнө цаазлуулсан Амартай усны дусал шиг адилхан нэгэн тэнүүлч эр олдоно. Цаг хугацаа түүнд үйлчлээгүй гэлтэй. Хэргийн үзүүр түүний зүг эргэв.  Шинжлэх ухаанаар үл тайлбарлагдах 1990 оноос улбаатай хэрэг 30 жилийн дараа үргэлжилнэ.

 
БҮХ АНГИЙГ НЭГ ДОР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

Ихэнх олон ангит кинонууд 7 хоногт 1-2 анги гаргадаг. Бүгдийг нь нэг дор үзэх дуртай, binge-watch хийхийг хүссэн хүмүүс киног бүрэн гарч дуусахыг хүлээдэг. Харин 95% олон ангит киноны бүх 10 ангийг VOO-ийн Standard HD (9900 төг) болон Premium HD (19900 төг) багцыг идэвхжүүлсэн хэрэглэгчид бүгдийг нэг дор үзэх боломжтой. Хэрвээ хүлээж үзэж чадна гэвэл Боловсрол сувгаар Ням гараг бүр 2 анги гарч байна.

 
 
НАЙРУУЛАГЧ П.ДЭЛГЭРБАЯР

Найруулагч П.Дэлгэрбаяр нь  "Бэрс" кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн. 2000-2001 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, найруулагчаар, 2001-2002 онд Монголжин студид туслах найруулагчаар, 2002 оноос "Absolute pictures" студийг байгуулж өнөөг хүртэл ажиллаж байна. 48 цаг богино хэмжээний кино наадмын хоёр удаагийн тэргүүн байр, нэг удаагийн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

УРАН БҮТЭЭЛҮҮД

"Найзууд"
"Тушаал"
"Төрийн дайсан"
"Амьдрал төсөл"
"Дурлалын гэмт хэрэг"
Бумеранг антологийн “Хар, улаан, цагаан”
"Илд цэцэг"
“95% олон ангит кино”

 
ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦЛАГ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ЦУВРАЛ

Триллер, гэмт хэрэг, тайлагдашгүй нууцлаг жанрын олон ангит кино урьд өмнө нь манайд хийгдэж байгаагүй. Анги бүрийн дараа юу гарах бол гэж догдлон хүлээж үзэхээр болсон. 1990 оны үйл явдал хэрхэн одоо үетэй холбогдож байгаа болон уг 2 үйл явдлын дүрд 1 жүжигчин тоглосон нь үнэхээр сонирхлыг төрүүлж чадна. Үзэгчид дараагийн ангийн талаар таамаглал дэвшүүлэн үзэх болно.

 
ЖҮЖИГЧДИЙН АНСАМБЛЬ

Загвар зохион бүтээгч С.Сарнай, жүжигчин Э.Батнямбуу, залуу жүжигчин Г.Долгор, Ж.Алтаншагай болон зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяр өөрөө энэхүү олон ангит киноны гол дүрийг бүтээсэн. 5 гол дүрийн 4 нь цагдаа бол эсрэг талд Хөвсгөлийн Хатгалын тайгад амьдрах тэнүүлч эр Шагай байна. Үзэгчид жүжигчдийн сонголтод үнэхэр сэтгэл хангалуун байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.