"Шинэ жилийн адал явдал" УСК-ны нээлт өнөөдөр болно
"Шинэ жилийн адал явдал" уран сайхны киноны нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт болно. Энэхүү киноны гол дүрд дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай нар тогложээ.
Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээлийн найруулагчаар нь Г.Бадамрагчаа ажилласан байна. Тэрбээр "Мисирийн шөнө", "Дурлалд умбасан Улаанбаатар", "Нууцлагдсан сэтгэл", "Хайр шивнэсэн Улаанбаатар" (10 ангит), "Есийн Б", "Усны үнэр", "Үнсэлт". "Диваажин", "Цагдаагийн тангараг", "Монгол Улсын төлөө зүтгэе" зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан юм.
"Шинэ жилийн адал явдал" киноны продюсероор нь н.Батбаатар, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар "Авиа" студийн О.Цэгмэд, ерөнхий зураглаачаар М.Амартүвшин нар ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

