Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн анхны "Revolving Bond" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Дотоодын бондын зах зээлд хамгийн анхны “Өрийн бичгийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлсэн “Ти Ди Би Капитал ҮЦК” нь хамгийн найдвартай компаниудын бондыг зах зээлд гаргаж, харилцагчдадаа эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй, хөрвөх чадвартай үнэт цаас эзэмших боломжийг олгодог билээ. 

Энэ удаад бондын зах зээлд оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчдадаа зориулан  санхүүгийн хэрэгцээгээ оновчтой удирдахад нь туслах, илүү уян хатан нөхцөл бүхий “Revolving Bond” цоо шинэ хөтөлбөрийг “Бичил Глобус Финанс ББСБ”-тай хамтран биржийн бус зах зээлд амжилттай хэрэгжүүллээ. Нийт 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг хөтөлбөрийн хүрээнд компанийн бондыг хаалттай хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжаалсан бөгөөд хөтөлбөрийн эхний Транчын хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлээд байна. 

Энэхүү “Revolving Bond” буюу эргэх нөхцөл бүхий шинэ хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан компанийн бондыг 3, 6, 12, 18 сар зэрэг олон төрлийн хугацаа болон хүүгийн түвшний сонголттойгоор гаргаж буйгаараа онцлог бөгөөд хөрөнгө оруулагчид өөрийн мөнгөн урсгалын тохиромжтой цаг хугацааг сонгон бонд худалдан авах, дахин хөрөнгө оруулах боломжийг олгож буй давуу талтай юм.

 

Түүнчлэн, компанийн бонд нь хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай бүтээгдэхүүн бөгөөд эрсдэлийн түвшнээрээ хувьцаа болон виртуал хөрөнгөтэй харьцуулахад эрсдэл багатай, хадгаламжтай харьцуулахад өндөр өгөөжтэй байдаг нь хөрөнгө оруулагчдад харьцангуй бага эрсдэлийн түвшинд, харьцангуй өндөр, тогтмол өгөөж хүртэх боломжийг олгодог.

Тус хөтөлбөрийн хүрээнд анхны бондыг гаргасан “Бичил Глобус Финанс ББСБ” нь 2008 онд байгуулагдаж, жижиг дунд бизнес эрхлэгч, иргэдэд шуурхай зээлийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бол өдгөө Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 40 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан иргэн бүрд хүрч үйлчлэх зорилготойгоор санхүүгийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус компани нь нийт 30 гаруй мянган хэрэглэгчтэй бөгөөд Монголын Топ банк бус санхүүгийн байгууллагуудын нэгээр шалгарсан, бичил санхүүгийн салбар дахь хамгийн том дэд бүтэцтэй байгууллага юм.

 

Холбогдох утас: 7010 0261, 311914

И-мэйл: info@tdbcapital.mn

Вэб хуудас: www.tdbcapital.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.