Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Nest Academy ажилд урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Нэст Академийн тухай

Нэст Академи нь дэлхийд үнэлэгдэх 10,000 инженерийг бэлтгэх алсын харааны хүрээнд Монгол улсын боловсролын салбарт хувь нэмэр оруулах, дэвшилтэт технологи, орчин үеийн чиг хандлагад нийцсэн, мэдээллийн технологийн ахисан түвшний сургалтад ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах 4 үе шат бүхий 4 жилийн сургалт мөн насанд хүрэгчдийн 4 үе шат бүхий 2 жилийн сургалтыг явуулж, ирээдүйн мэдээллийн технологийн мэргэжлийн инженерүүдийг бэлдэж байгаа билээ. Энэхүү зорилгын хүрээнд бид нээлттэй ажлын байр зарлаж, чадварлаг мэргэжилтнүүдийг урьж байна.

Гүйцэтгэх ажлын тухай

Ахлах хөгжүүлэгч:

  • Хэрэглэгчтэй холбогдсон үйл ажиллагааг удирдан явуулах, засвар үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчтэй холбогдсон харилцааг удирдах, асуудал шийдвэрлэх, төслийн стратегийг хөгжүүлэх, нэмэлт боломжийг бий болгох, хэрэглэгчийн бизнесийн стратеги, зорилго, алсын харааг ойлгох
  • Технологийн онцлогт тохирсон оновчтой шийдэл гаргах
  • Багийн гишүүдийг чиглүүлэх, хөгжүүлэх, багийг үр дүнтэй ажиллуулах, төслийг амжилттай хэрэгжүүлэх
  • Багийн гишүүдийн гүйцэтгэлийг хянах, гүйцэтгэлийг үзүүлэлтийг тодорхойлж гаргах

Программчлалын мастер багш:

  • Сургалтын хичээлийн хөтөлбөрийг чанартай явуулах, шинэчлэн сайжруулах
  • Оюутан, сурагчдын хичээлийн хуваарь, дадлага ажилтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах, нөөцийг төлөвлөх
  • Сургалтын явцад инстрактор болон дадлагажигч ажилчдыг үр дүнтэй удирдан зохион байгуулах
  • Шаардлагатай үед дотоодын төслүүдэд аргазүйн зөвлөгөө өгөх, удирдлагаар хангах
  • Инстрактор багш болон оюутнуудын гүйцэтгэлийг хянах

UI/UX дизайнер, Мастер багш:

  • Захиалагчийн бизнес шаардлага, санал хүсэлтийн дагуу дизайн гаргах болон багийн бусад гишүүдэд санал хүсэлт, зөвлөгөөг нээлттэй хуваалцах
  • Figma, Sketch, XD зэрэг хэрэгслээр User flow, Wireframe, Prototype, Mock-up үүсгэх
  • Одоогийн төслүүдийн UX асуудлуудыг тодорхойлох, засах.
  • UI UX дизайны мэдлэг туршлагатай, шинэ санаа гаргах, оролдлого туршилт байнга хийдэг, байнга ур чадвараа хөгжүүлдэг
  • Сургалтын үйл ажиллагааг чанартай явуулах
  • Оюутнуудын хичээлийн хуваарь, дадлага ажилтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах, нөөцийг төлөвлөх
  • Сургалтын явцад инстрактор болон дадлагажигч ажилчдыг үр дүнтэй удирдан зохион байгуулах
  • Шаардлагатай үед дотоодын төслүүдэд аргазүйн зөвлөгөө өгөх, удирдлагаар хангах
  • Инстрактор багш болон оюутнуудын гүйцэтгэлийг хянах

Бид инженерчлэлийн шинэ арга барилд хурдан нэвтрэх чадвартай, багийн гишүүдээсээ суралцах, манлайлах чадвартай инженерүүдийг урьж байна. 

Ямар хүнд тохиромжтой вэ?

Ахлах хөгжүүлэгч:

  • Компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн технологи болон холбогдох чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
  • 6+ ажлын туршлагатай.
  • Төсөл ахлах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвартай
  • Agile Scrum туршлагатай
  • Fullstack туршлагатай
  • System Design and architecture мэдлэгтэй
  • Аль нэг Cloud системийн туршлагатай /AWS, GCP, Azure.../
  • Optimization techniques and trade-offs мэдлэгтэй

Давуу тал болох чадварууд:

  • React, React Native framework
  • API, Serverless, Microservice, Distributed system experience
  • CI/CD

Программчлалын мастер багш:

  • Компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн технологи болон холбогдох чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
  • 6+ жилийн ажлын туршлагатай.
  • Багаар ажиллах болон төсөл хэрэгжүүлэх чадвартай.
  • Харилцааны өндөр ур чадвартай, менежментийн ур чадвартай.
  • Том хэмжээний систем хөгжүүлэлтийн туршлагатай.
  • Javascript, HTML, CSS, Node JS мэддэг байх

Давуу тал болох чадварууд

  • React, React Native framework
  • Cloud experience: AWS, GCP, Azure
  • API, Serverless, Microservice, Distributed system experience
  • System design and architecture
  • Agile Scrum, CI/CD

UI/UX дизайнер, Мастер багш:

  • Ямар нэг төвөгтэй дизайны асуудлыг олон талаас харж, уян хатан, хэрэглэхэд хялбар шийдэл олох чадвартай.
  • Ажлын явц, гаргасан шийдвэр зэргээ хамтран ажиллагсад, захиалагч, сурагчдад зөв бүтэцтэйгээр тайлбарлах, нэмж feedback аван тухайн ажил болон өөрийн арга барилаа сайжруулахыг эрмэлздэг.
  • Жижиг гэлтгүй деталь бүр дээр санаа тавин, төслийг pixel-perfect болтол сайжруулалтуудыг оруулах сонирхолтой.
  • UX-ын хууль, аргачлалуудыг тодорхой түвшинд эзэмшсэн бөгөөд түүнийхээ ашиглалтыг тайлбарлах чадвартай.
  • Зогсолтгүй шинэ технологи, ажлын арга барилын талаар өөрөө ухаж судлан бие дааж суралцаж тэднийгээ ажлын хамт олон болон сурагчдад танилцуулж, заах сонирхолтой.
  • UI/UX дизайн, responsive веб дизайн гаргах
  • Figma, Sketch, XD аль нэгийг сайн эзэмшсэн туршлагатай
  • HTML, CSS, Adobe-ын бүтээгдэхүүнүүдийн талаар мэдлэгтэй бол давуу тал

Цалин:

  • Цалин 4.0 сая-10.0 сая + Жилийн эцсийн бонус.
  • Хотын төвд, ажиллах таатай оффис, хамт олон.

Сонгон шалгаруулалт:

  • Нэст Академи-ийн нээлттэй ажлын байрыг сонирхож буй хүмүүс дараах линкээр хүсэлт илгээгээрэй.
  • Бид тохиромжтой гэж үзсэн хүмүүстэй эхний шатны ярилцлагыг зайнаас болон биечлэн уулзана.
  • Эхний ярилцлагаар тохиромжтой гэж тодорхойлогдсон хүмүүст мэргэжлийн сорилын урилга илгээнэ.
  • Сорилоор тохиромжтой гэж тодорхойлогдсон хүмүүстэй сүүлийн байдлаар ярилцлага хийж, гэрээ байгуулна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.