ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад ажилтантай компаниудыг шалгаж эхэллээ

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гадаад ажилтантай компаниудыг шалгаж эхэллээ

ГИХАЭГ-ынхан Монголд хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийг байсхийгээд л нутгаасаа гаргадаг. 

Тус албанаас хийдэг гэнэтийн шалгалтаар ийм зөрчлийг олноор илрүүлдэг ба ялангуяа хятад, хойд солонгос, вьетнам ажилчдын бичиг баримт, виз ихэвчлэн зөрчилтэй байдаг аж. 

Тухайлбал, өмнөд хөрш болон Хойд Солонгосоос ирсэн ажилчид гэрээтэй гэх боловч олонхи нь оршин суух хугацаа нь хэтэрсэн, жуулчны ангиллын нэвтрэх бичигтэй байдгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас мэдээлж байгаа. 

Үүнтэй холбоотойгоор ЭЦ Г-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн барилгын компаниудад шалгалт хийжээ. 

Шалгалтаар гадаадаас ажиллах хүч авдаг компаниуд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэж байсныг нь тогтоосон байна.

Зураг