Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймагт улсын төсвийн ₮3.8 тэрбумаар Айргийн өргөө барихаар болжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Айргийн өргөө барихаар болсон талаар тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Айргийн өргөө барих санал хүргүүлсэн. Батлагдсан байна. Булган аймгийн хувьд тулгамдаж буй асуудал нь дэд бүтэц. Тиймээс аялал жуулчлал, эдийн засгийн үр өгөөжийг бодож, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 

Цар тахалтай холбоотой аж ахуйн нэгжүүд хүнд байгаа. Хувийн аж ахуйн нэгжүүдэд аймагтаа айргийн өргөөг барих санал тавьсан ч эдийн засгийн үр өгөөжөө бодож нэг ч санал ирүүлээгүй. Иймээс улсын төсөвт тавьж, аймгийн хөгжил цэцэглэлтээ брэнд болсон айраг гэсэн бүтээгдэхүүнтэй уяж, айргийн өргөөг босгох санал хүргүүлсэн. Булган аймагт дотоодын болон гадаадын жуулчдыг татах боломж гэж ойлгох хэрэгтэй. 

2022 онд Засгийн газраас үүрэг даалгавар өгөгдөнө. Тендертэй холбоотой асуудлыг яаралтай зохион байгуулж, энэ ондоо багтаан зарлана. Зураг төсөл нь бэлэн" гэлээ.