ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүй цэцэрлэгүүдийг торгожээ

С.Уянга, Зууны мэдээ
2013 оны 12 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүдийг шалгажээ. 

Шалгалтаар Баянгол, Баянзүрх дүүргээс нийт найман цэцэрлэг зөвшөөрөлгүй байсан нь тогтоогджээ. 

Хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа болон төлбөртэй холбоотой гомдол санал иргэдээс ихээр ирдэг гэнэ. 

Хувийн цэцэрлэгүүд сард 100-300 мянган төгрөгийн төлбөр авдаг атал зарим нь төлбөртөө тохирсон үйлчилгээг хүргэдэггүй байжээ. Тиймээс зөрчилтэй найман цэцэрлэгт мөнгөн торгууль ногдуулж заримынх нь үйл ажиллагааг зогсоожээ.

Зураг