ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн залуус “Залуу Шонхор”-уудаа тодруулна

ikon.mn
2013 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш аймгийнхаа залууст чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн оны шилдэг залуучуудыг тодруулах  “ЗАЛУУ ШОНХОР” цом гардуулах шинэ жилийн баярын цэнгүүн.

Цэнгүүн энэ сарын 18-нд  "Records" ресторанд 18.00 цагаас болно.

“ЗАЛУУ ШОНХОР”-ыг дараах 3 номаниацаар тодруулах юм байна. Үүнд: 

  1. Хэнтий аймгийн Нийгэм, Улс төрийн ОНЫ ЗАЛУУ
  2. Хэнтий аймгийн Эдийн засаг, Бизнесийн ОНЫ ЗАЛУУ
  3. Хэнтий аймгийн Урлаг, спортын ОНЫ ЗАЛУУ гэсэн номаниацуудаар аймгийн оны шилдгүүдийг зарлах юм байна. 

Аймгийнхаа залуусыг тодруулахдаа олон нийтийн санал асуулгыг авч байгаа бөгөөд дараах http://www.hanhentii.mn/onii-zaluu сайт болон https://www.facebook.com/groups/hentiinzaluus/ группээр орж саналаа өгөх боломжтой ажээ.