ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Wonder girls" хамтлагийн Со Хэ жүжигчин болно

Х.Оч, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 16
Өдрийн шуудан
Зураг зураг
"Wonder girls" хамтлагийн Со Хэ

Нэгэн үе Солонгосын төдийгүй Азийг шуугиулж байсан охидын ‘"Wonder girls” хамтлагийг манай охид, хөвгүүд сайн мэднэ.

Тэгвэл тус хамтлагийн дуучин Со Хэ-гийн “JYP” интертайнменттай байгуулсан гэрээрий хугацаа бүр мөсөн дуусчээ. Энэ тухай энэ сарын 11 өдөр интертайментаас албан ёсоор мэдэгдлээ.

Ингэхдээ “Со Хэ нь цаашид дуучин биш жүжигчин болох хүсэлтэй.

Энэхүү мөрөөддөө биелүүлэх алхмаа эхэлсэн тул бидэнд тавьсан түүний хүсэлтийг хүндэтгэхээр шийдэж гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй болсныг албан ёсоор зарлаж байна” хэмээжээ.

Гэхдээ гэрээг зөвхөн Со Хэ дуусгаж хамтлагаа орхиж явах болсон бөгөөд бусад гишүүн гэрээгээ үргэлжлүүлэн сунгах болсныг мэдэгджээ. Ингэснээр хамтлаг тарахаар боллоо гэж санаа эовж байсан фенүүд нь тайвширсан байна.

Зураг