Олон ажилтантай албан байгууллагууд явуулын багаар дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх боломжтойг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Тодруулбал, 70 ба түүнээс дээш тооны ажилтантай аж ахуйн нэгжүүд явуулын баг дуудан, байгууллага дээрээ вакцины III тунг хийлгэж болох юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96652404, 88094611 утсаар лавлана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!