ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жеймс, Дюрант нар саналыг тэргүүлж байна

Б.Бат, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 16
Өдрийн шуудан

NBA-гийн 2014 оны “Бүх оддын тоглолт” ирэх хоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Нью-Орлеан хотод болно.

63 дахь удаагийн “Бүх оддын тоглолт”-ын санал асуулгын эхний дүн гарчээ.

NBA-гийн дөрвөн удаагийн MVP, “Майами Хит” багийн довтлогч Леброн Жеймс, “Оклахома Сити Тандер”-ийн довтлогч Кевин Дюрант нар 600 мянга гаруй хүний санал авч бүсийнхээ тоглогчдыг тэргүүлжээ.

“Дорнод” бүсийн бүх тоглогчдыг “Хаан” Жеймс 609336 хүний саналаар тэргүүлсэн бол “Индиана Пейсерс”-ийн довтлогч Пол Жорж 489335, “Нью-Йорк Никс”-ийн довтлогч Кармело Энтони 424211, “Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд 369279, ‘‘Кливлэнд Кавальерс”-ийн холбон тоглогч Кайри Ирвинг 365712 саналаар удаалжээ.

Харин “Өрнөд” бүсийг Кевин Дюрант 607407 оноогоор тэргүүлж, “Лос-Анжелес Лейкерс”-ийн хамгаалагч Коби Брайант 501215, “Лос-Анжелес Клипперз”-ийн Крис Пол 393313, “Голден Стейт Уорриорз”-ын холбон тоглогч Стефан Карри 327449, “Хыостон Рокитс”-ийн төвийн тоглогч Дуайт Ховард 295120 саналаар эхний тавд бичигдсэн байна.

“Бүх оддын тоглолт”-ын санал асуулга нэгдүгээр сарын 20-нд дуусах бөгөөд бүс бүсээ шалгарсан таван тоглогч шууд оролцох эрхтэй болно.

Харин сэлгээний тоглогчдыг NBA-гийн 30 багийн дасгалжуулагч сонгох юм.

Зураг