Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

DEVITA LIFE токений анхдагч биржийн арилжаа (IEO)-ны тухай таны мэдэх хэрэгтэй зүйлс

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Блокчейнд суурилсан хамгийн орчин үеийн эрүүл мэндийн DEVITA платформын үндсэн хэрэглээний токен LIFE-ийн анхдагч биржийн арилжаа (IEO) Монголын цахим хөрөнгийн тэргүүлэх бирж COINHUB-аар дамжуулан хийгдэх боллоо.

COINHUB бирж дээрх арилжаа 2021 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдрийн 11:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

  • Уг биржийн арилжаагаар нэгж LIFE токенийг 86 төгрөгөөр үнэлэн 250 сая ширхэг токений захиалга авч, 21.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм.
  • Анхдагч биржийн арилжаанд оролцож буй нэг хүний захиалж болох дээд хязгаар 5 сая төгрөг буюу 58,140 ширхэг LIFE токен байна.
  • Урьдчилсан хуваарилалт (pre-sale) болон COINHUB биржийн анхдагч арилжаагаар амжилттай захиалсан токен 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд захиалагчийн хэтэвчинд байрших болно.

COINHUB бирж дээрх анхдагч биржийн арилжааны мэдээллийг coinhub.mn вебсайтаас аваарай.

DEVITA платформ болон дагалдах токенуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд холбосон whitepaper-ээс унших боломжтой бөгөөд англиас монгол руу орчуулсан хувилбартай эндээс танилцаарай.

Төслийг танилцуулсан whitepaper-т тусгасан мэдээллүүдийн дундаас коммюнитигийн гишүүдийн тогтмол асууж буй асуултуудад дараах байдлаар нэгтгэн хариулж байна.

  • DEVITA-ийн токен эдийн засаг (tokenomics) нь төвлөрсөн бус санхүүгийн хамгийн орчин үеийн инновацид түшиглэсэн хүчирхэг хэрэгсэл бөгөөд хөвөгч үнэтэй LIFE тэргүүтэй гурван токеноос бүрдэнэ. Токенүүдийн ялгааны тухай энд холбосон албан ёсны блогоос маань уншаарай.
  • LIFE токений хоёрдогч захын арилжаа нээгдмэгц ухаалаг гэрээний дагуу таны эзэмшиж буй токений 20% сулрах бөгөөд үлдэх 80% нь 12 сарын турш сар бүр тэнцүү хэмжээгээр суллагдан арилжаалагдах боломжтой болно. Вэстинг (vesting) гэж юу болох, оролцогчдыг хэрхэн хамгаалдаг болон LIFE токений вэстингийн тухай энд холбосон албан ёсны блогоос болон энд холбосон постоос уншаарай.
  • COINHUB биржээр явагдах анхдагч арилжааны захиалгын токений тоо болон whitepaper дээр тусгасан нийтийн арилжаа (public sale) ангилалд хуваарилсан токений тоо зөрж байна гэсэн таамаг коммюнити дунд үүссэн байна. DEVITA нь эдийн засаг, санхүүгийн сайн зарчмууд дээр үндэслэсэн бөгөөд төслийн баг энэ чиглэлд туршлагатай мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн. Төслийн санаачлагчид хэрэглэгчид үлдэх үнэ цэнийг хамгаалахыг эрхэм зорилго болгон нийлүүлэлтийн удирдлагаа хэрэгжүүлэх болно.
     

IEO-ийн тухай мэдээллийг энд холбосон албан ёсны Telegram Group-т нэгдэн цаг алдалгүй аваарай. | Вебсайт | Facebook | Twitter | Instagram

 

DEVITA | Powered by Gerege Systems

Эрүүл мэндийн үйлчилгээ болон санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой төвлөрсөн бус эрүүл мэндийн үйлчилгээний DEVITA платформыг цар тахлын үед технологиор дамжуулан үндэсний эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг авчирсан евразийн технологийн тэргүүлэгч компани “Гэрэгэ Системс” хөгжүүлж байна. DEVITA платформыг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын шалгуурт нийцүүлэн өгөгдлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа бөгөөд чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхээр хөгжүүлж байгаа юм.

“Гэрэгэ Системс”-ийн шалгарсан технологийг DEVITA платформын хөгжүүлэлтэд ашиглах бөгөөд үүгээр дамжуулан эмч болон өвчтөнийг холбосон теле эрүүл мэндийн үйлчилгээний виртуал орчныг үүсгэх цогц шийдлийг хөгжүүлэх юм. “Гэрэгэ Системс” DEVITA платформын гар утасны болон веб аппликэйшнүүдийг блокчэйнд суурилсан өгөгдлийн хадгалах систем болон өгөгдлийн эзэн, өгөгдлийн хэрэглэгч хоёрын хоорондох солилцоог баталгаажуулж буй өндөр зэрэглэлийн аюулгүй байдлыг ханган хөгжүүлж байгаа болно.

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ, Johns Hopkins University зэрэг байгууллагууд руу COVID-19-тэй холбогдолтой шинжилгээний үр дүн, дархлаажуулалтын гэрчилгээ, хавьтал мөшгөх зэрэг үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг дамжуулах шийдлийг “Гэрэгэ Системс” боловсруулан хөгжүүлсээр байна.

 

Гэрэгэ Системс | Вебсайт | Twitter | Facebook | Instagram

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.