Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

“HAPPY ART”-тай дэлхийн брэндүүд

ikon.mn
2021 оны 11 сарын 7
Сурталчилгаа
 

Нөөц нь хэзээ ч үл шавхагдах хамгийн том уурхай бол оюуны уурхай билээ. Үүний тод илрэл нь сүүлийн жилүүдэд соёл урлагийн бизнес эрчийг авч, улс орнуудын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болсон. Үүний хамгийн том жишээ бол сүүлийн таван жилийн хугацаанд Netflix компани 653,575,307 ам.долларыг Өмнөд Солонгос дахь төслүүдэд зарцуулсан. Үр дүнд нь Өмнөд Солонгосын энтертайнмент, контент бүтээхтэй холбоотой салбаруудад нийт 16,000 ажлын байр шинээр бий болгож, нийтдээ 4,753,114,240 ам.долларын эдийн засгийн үр нөлөөг энэ онд үзүүлсэн байна.

Энэхүү жишээнээс харахад урлагаар дамжсан бизнес хэчнээн өргөн цар хүрээтэй болох нь тодорхой харагдана. Харин Монгол бол энэ том зах зээлийн хойд эрэг нь бөгөөд дэлхийн хэмжээний уран бүтээлчтэй хамтран төсөл хөтөлбөр, компанит ажил хийж байсан туршлага муутай. Харин саяхнаас зураач Ромеро Бритто буюу Happy Art чиглэлийг үндэслэгч Монголын томоохон санхүүгийн байгууллагатай хамтарч буй талаар гадна, дотнын эх сурвалжуудаас сонсогдож эхэллээ.  Ромеро Бритто нь кубизм, поп арт, графитти төрлүүдийг ашиглан хурц өнгө, тод хэв маягаар уран бүтээлээ туурвидаг дэлхийд алдартай уран бүтээлч юм. Мөн бусад шинэ үеийн уран бүтээлчтэй харьцуулахад зөвхөн алдартнуудтай харилцахаас гадна олон улсын томоохон корпорацуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдгээрээ онцлогтой.

Бритто нь бурхнаас заяасан авьяастайгаас гадна бүтээлээ зах зээлд борлуулахад шаардлагатай зан чанарыг өөртөө суулгаж чадсан нэгэн. Анх 1988 онд Бразилаас ирсэн цагаач хүү гудамжинд суун уран бүтээлээ борлуулдаг байсан ч дараах жил нь дэлхийд алдартай Absolute Vodka-тай хамтран Absolut Art компанит ажлыг хэрэгжүүлснээр амжилтын гараа нь эхэлсэн байдаг. Үүнээс хойш түүний нэр алдар дэлхий даяар танигдаж Audi, Bentley, Walt Disney, Evian, Hublot, Puma, Pepsi, Coca-Cola, Universal Pictures, Hasbro болон Mattel зэрэг манай гаригийн хамгийн өндөр үнэлэгдсэн брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Дэлхийн томоохон брэндүүд Бритто-н бүтээлээр чимээд зогсохгүй Олимпын наадам, FIFA, NFT, Бразилын карнавал зэрэг олон улсын фестивалиуд ч “HAPPY ART”-р дамжуулан аз жаргал, эрч хүчийг хүн төрөлхтөнд түгээсээр байгаа нь түүний алдар хүндийг тод илтгэнэ.

Ромеро Бритто АНУ-н City Bank, Total Bank зэрэг нэр хүндтэй санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байсан шиг Монголын банк санхүүгийн төлөөлөлтэй хамтрах цаг ойрхон байгаад итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн хэмжээний уран бүтээлээр чимэглэсэн брэндээр Монголчууд бид гоёх нь дамжиггүй.