Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Тухайлбал, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах арга хэмжээний саналыг холбогдох албан тушаалтан танилцуулсан юм.
Уг саналыг үндсэн хоёр чиглэл, зургаан зорилго, 24 зорилтын хүрээнд 140 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулжээ.
Эхний чиглэл нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах замаар орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ чиглэлд орон нутгийн томоохон суурь асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийг дэмжиж, ажлын байр бий болгох, орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зорилгын хүрээнд 90 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Харин хоёрдугаар чиглэлд дагуул хот, тосгод, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар хотын хүн амын хэт төвлөрлийг задална гэж үзжээ.
Дээрхээс эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээг онцолж байна.
Энэ хүрээнд
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлбэл та орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад 70-аас дээш хувь нь орон нутагт бизнесээ тэлэх сонирхолтой байна гэж хариулсан байна.
Түүнчлэн төрийн албан хаагчдын орон нутагт байртай болох боломжийг нэмэгдүүлэх, хөдөөд амьдарч буй иргэдийг таатай амьдрах нөхцөлөөр хангах нь ч мөн дээрх зорилтод багтаж байгаа юм. Уг зорилтын дагуу Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллаж буй төрийн албан хаагчийн ипотекийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах, түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн 6 хувийн хүүг бууруулах зэрэг саналыг дэвшүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!