Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол, Оросын хилээр зорчих иргэд урьдчилан зөвшөөрөл авч нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ хилээ хаах гэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа.

Харин Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байгаа аж.

Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Тухайлбал, 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

ОХУ даяар 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг амралтын өдрүүд болгох шийдвэр гаргасан нь хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдээлжээ.