Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчууддаа хөрөнгөө өсгөхийн хажуугаар улс орондоо хөрөнгө оруулах боломжийг олгохоор зорьж байна"

ikon.mn
2021 оны 10 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

- Та яагаад мал аж ахуй эрхлэх болсон талаарх яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна.

- Сугар: Ер нь Монголдоо бид чанар стандартын шаардлага хангасан мах идэж чадахгүй байгаа шүү дээ. Гайгүй мах нь хэт үнэтэй, гайгүй үнэтэй нь хэний аж ахуйгаас яаж бэлтгэгдэж, тээвэрлэгдэж, хадгалагдсан нь үл мэдэгдэх чанар стандарт шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй мах л байна. Саяхан 9.18-нд Ч.Батцэцэг гэх бүсгүй сайн дураараа гурван өөр газраас хэсэг мах худалдан аваад албан ёсны лабораторид шинжлүүлэхэд хоёрт нь хүнд хүндрэл үүсгэх аюултай бактериуд үржсэн байсныг харуулсан нэвтрүүлэг хийсэн байсан. Бодит байдал ийм байна. Сайн чанартай, эрүүл мах гаргаж авах үндэс нь мал аж ахуй өөрөө юм билээ. Тэнд малыг хэрхэн бойжуулж, төллүүлсэн, бэлчээрлүүлэх арга ухаан, ямар чанартай бэлчээрт бэлчээж, ямар чанартай хадлан тэжээлээр тэжээж, ямар чанартай ус уулгаж, ямар вакцин, эм тариа туулга хэрэглэсэн зэргээс хамаарч махны өөрийн хими, биологийн чанарт шууд нөлөөлдөг. Тэгэхлээр би өөрөө чанартай мах хэрэглэе гэвэл аж ахуйгаа өөрөө зохион байгуулах, дээр дурдсан арга ажиллагаануудыг зохих ёсоор нь өөрийн хяналт дор хөгжүүлэх шаардлага үүссэн хэрэг.

- Үнэхээр тийм байна шүү. Та тэгээд өөрийн хэрэгцээгээ хангадаг болов уу?

- Өөрийн хэрэгцээгээ хангалттай хангадаг болсон. Мал гэдэг өөрөө маш богино хугацаанд үр өгөөжөө өгөхөөс гадна маш хурдан өсдөг юм билээ. Ойр тойрныхондоо зориулж цөөн хэдэн малаа нядалж өөрсдөө хэрэглээд дийлэнх малаа амьдаар нь үйлдвэрүүдэд нийлүүлдэг болсон. Махны чанар, өөх махны алаглал, зөөлөн зэрэгт авч хэрэглэж үзсэн хүмүүс маань тун сэтгэл хангалуун байгааг хараад аж ахуйгаа зөв л хөтлөн яваа юм байна гэж өөртөө урамшдаг юм.

 

- Таны яриаг сонсоод танай махыг авмаар санагдаж байна. Та ойрын хүрээлэлдээ л ийм сайхан махыг хүртээж байгаа нь чамлалтай санагдлаа. Хүн бүр л танай махыг сонирхох байх. Танд бидэнд зориулсан ямар нэг төлөвлөгөө бий юу?

- Мал өсөхийн хэрээр мэдээж хэрэг энэ талаар бодох болсон. Гэхдээ энэ өөрөө маш том зорилго, хариуцлага юм билээ. Нэгэнт олон нийтэд зориулж бүтээгдэхүүнээ хүргэж эхэлбэл тэр нь тогтвортой нийлүүлэлттэй байх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Намартаа л ганц нэг удаа мах өгчхөөд бусад үед нь нүд нь балай чих нь дүлий байгаад байж таарахгүй шүү дээ. Тэгвэл энэ маш хариуцлагагүй бизнес болно. Тэгэхлээр тогтвортой нийлүүлэлтийг нөхцөлийг аж ахуй дээрээ бүрдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Энэ шаардлагыг хангахад орон нутгийн засаг захиргаатайгаа санал нэгдэхээс өгсүүлээд, малчдын амьдрах орчин, тэдний нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээ, нөхцөлийг бүрдүүлэх, туслах аж ахуйнууд болох мал эмнэлэг, зохиомол хээлтүүлэг, хадлан тэжээл, бэлчээрийн менежмент, усны менежментийг зөв зохистой зохион байгуулж гэмээ нь  өнөөх тогтвортой нийлүүлэлт гэх зорилгодоо хүрэх болж байгаа юм. Энэ бүгд асар их хөдөлмөр, хөрөнгө хүч шаардсан ажил болох юм билээ. Тийм учраас энэ салбарын ажлаа мэддэг хүмүүсийг олох, санаа зорилгоо нэгтгэж нэг зохион байгуулалтад орон ажиллаж байгаа. Энэ бүгдийг эхнээс нь зөв төлөвлөн хэрэгжүүлэхээр зориг шулуудан эзэмшсэн мэргэжлийнхээ утга учрыг энд л гаргана даа гээд Буман Тарлан төслөө боловсруулаад олон нийтэд зарлаж байна даа.

- Чанартай мах гаргаж авахад ийм олон талын ажил хийгдэх ёстой гэж ёстой бодож байсангүй. Буман Тарлан төслийнхөө талаар та жоохон дэлгэрүүлж яриач. Энэ төсөл хэрэгжсэнээр ямар шинэ боломж үүсэх юм бэ?

- Анзаарсан бол саяны ярьдаг бүхэн зөвхөн сайн чанартай малыг тогтвортой нийлүүлэхэд чиглэгдсэн ажлууд юм. Үүнээс цааш мал нядлах, мах ангилан боловсруулах, хадгалах, тээвэрлэх, түгээх, борлуулах гээд маш олон тус тусын онцлог менежмент шаардсан ажлуудын үр дүнд таны гар дээр өнөөх мах чанарын шаардлага ханган очно. Буман Тарлан төслийн хувьд энэ чиглэлд хийгдэх ажлын зөвхөн аж ахуйн хэсгийг хөгжүүлэх дэд төсөл юм л даа. Төслийн хүрээнд бид Монголчууддаа хөрөнгөө өсгөхийн хажуугаар улс орондоо хөрөнгө оруулах боломжийг олгохоор зорьж байгаа юм. Энэ төсөлд маань хөрөнгө оруулсан хүн бүрд бид өөрсдийн бүтээгдэхүүнээ харьцангуй хямд үнэтэйгээр хэрэглэж боломжийг бид нээж өгөх болно. Харин таны оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд чанартай мал гарах иж бүрэн цогц аж ахуйн хөгжих бөгөөд үүний зэрэгцээ сүүлийн 30 жил үндсэндээ хөгжилгүй болсон мал аж ахуйн салбар, энэ салбарт ажиллаж байгаа малчдын нийгэм, соёлын нөхцөл байдал эрс шинэчлэгдэх нөхцөл бүрдэх юм.

 

- Уучлаарай, манайх чинь мал аж ахуйн орон гэдэг биш бил үү? Та яагаад хөгжилгүй гэж тодорхойлох болов?

- Нэг талаасаа таны хэлдэг үнэн, Монгол бол мал аж ахуйн орон. Гэхдээ нөгөө талаараа бол энэ маш том төөрөгдөл юм байна гэдгийг хөдөө аж ахуй эрхэлж эхлээд ойлгосон. Бид хэдий жар, далан сая малтай гэх боловч үүнээс эдийн засагтаа оруулж байгаа өгөөжийг тооцож үзвэл, манай нэг сум, нэг аймгийн хэмжээтэй Израиль, Словак гэдэг ч юм уу улсуудаас 100-1000 дахин бага өгөөжтэй байдаг. Яг хөдөө айлын гэрт очоод харвал, үнэхээр өдөр шөнөгүй малынхаа төлөө зүтгэсэн, эрүүл мэнд нь доройтсон, хүүхдүүд нь сум, аймгийн сургууль бараадаж хүн хүч дутсан, ямар нэг малын халдварт өвчин, байгалийн давагдашгүй хүчин зүйлс сэргийлэх талын маш сул тогтолцоотой, зах зээл дээрх эрэлттэй холбогдуулан малынхаа харьцаа бүтцийг алдагдуулсан, бэлчээрийн даацаа хэтрүүлсэн, түүнээс үүдэлтэйгээр эрсдэлд орж малаа барсан ийм л дүр зураг угтаж байна. Тэгэхлээр малчдынхаа хүүхдүүдийн боловсрол, өөрсдийнх нь эрүүл мэнд, амьдран суух орчин, тогтвортой орлого, туслах аж ахуйнуудын дэмжлэгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ер нь Дэлхийд уламжлалт аж ахуйдаа инновац, менежментийн сайжруулалт хийгээгүй улс тун ховор. Япончуудын загас агнуур, Австричуудын ямааны аж ахуй гээд бодоод үзээрэй. Харин бид мал аж ахуйгаа үндсэндээ 3000 жилийн өмнөхөөрөө л адгуулж байгаа. Энэ салбарт инновац, менежмент амин чухал байна. Тэгж байж л бид өнөөх чанартай махаа идэх боломжтой болох юм.

- Та тэгэхлээр дээрх бүх нөхцөлийг малчдадаа бүрдүүлж өгнө гэсэн үг үү? Хэтэрхий зардалтай болох биш үү?

- Миний хийсэн судалгаагаар бид мэдлэггүй, хариуцлагагүй, маш муу менежменттэй, тогтмол үйл ажиллагааг зохион байгуулж чадахгүй байгаатай холбоотой бүх төрлийн эрсдэлийг мах худалдаж авах болгон төлж байдаг юм билээ. Зудад хорогдсон малаас өгсүүлээд өвлөөс намар хүртэл зогсдог үйлдвэрүүдийн сул зогсолтын зардлыг бид төлж байна гэсэн үг. Аж ахуйд инновац, менежмент нэвтрүүлснээр эдгээр бүх эрсдэлүүдийг үлэмж хэмжээгээр багасгах боломжтой. Өөрөө хэлбэл өртөг хямдарна гэсэн үг. Тэгвэл хэмнэсэн өртгөө бид малчдынхаа аж амьдралыг сайжруулахад л болох асуудал. Үнэндээ энэ зардал нь ч тийм сүртэй их зардал болохгүй юм билээ. Хүүхэлдэйн киноны супер баатрууд тус тусын супер хүчтэй байдаг даа. Тэгвэл Монголын маань супер хүч яах аргагүй мал аж ахуйн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Том том хямралын үед энэ салбар л манай улсыг сүйрэхээс хамгаалж байсан шүү дээ. Энэ салбарыг хөдөлгөгчид нь малчид юм. Бид тэдэндээ хөрөнгө оруулж, нөхцөлийг нь сайжруулснаар өнөөх улс орны супер хүчээ сэргээх маш том алхам болно гэж бодож байна.

- Энэ төсөлд хэрхэн хөрөнгө оруулах вэ? Ямар өгөөж хүртэх юм болоо гэж манай уншигчид сонирхож байгаа байх.

- Төслийн ерөнхий мэдээлэл www.bumantarlan.mn хуудас дээр гарсан байгаа. Та бүгд манай төсөлтэй танилцаад үндсэн гурван багцаас нэгийг нь сонгоод манайд хөрөнгө оруулна гэсэн үг. Бид жилд оруулсан хөрөнгө оруулалтын 15%-тай дүйцэх өгөөжийг мөнгөн болон бүтээгдэхүүн хэлбэрээр өгөх болно. Ямар харьцаатай авмаар байгаагаа хөрөнгө оруулагч маань өөрөө сонгоно. Бүтээгдэхүүн буюу идэш хэлбэрээр авах бол бид танд энэ жил өгнө. Өөрөөр хэлбэл та өгөөжөө урьдчилаад авчихна. Мөн хөрөнгө оруулагчдадаа зориулан бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр нийлүүлэх юм. Бас нэг төрлийн өгөөж юм даа.

- Хэмжээний хувьд ямар дүнтэй хөрөнгө оруулж болох вэ?

- Хамгийн багадаа 2.5 сая төгрөг ба дээд дүн нь 100 сая төгрөг байгаа юм. Жишээлбэл 20 хүртэлх төгрөгийн багцад та ах дүү нар, найзууд, хамт олноороо хөрөнгө оруулж болно. Дараа нь манайхаас авсан 1-2 үхрийн махаа хэрхэн дундаа хуваах талаар ярилцаад шийдэж болно гэсэн үг. Нөгөө хувилбаруудад бид үндсэн мөнгөн өгөөж амлаж байгаа ба мөн өөрсдийн хүрээллийн тусгай үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй санал болгож байгаа. Та манай вэб сайт руу ороод дэлгэрэнгүй танилцах боломжтой.

- Зүгээр банканд мөнгөө хадгалж байснаас хамаагүй ашигтай хувилбар санагдлаа. Тэртээ тэргүй авдаг махаа чанартай, эрүүлээр бас дээрээс нь хямдралтай үнээр нь аваад хэрэглэчих нь байна гэж ойлголоо зөв үү?

- Та маш зөв ойлгожээ. Дээр нь таны оруулсан төгрөг бүр хөдөөгийн хөгжилд хөтлөх гол хөдөлгүүр болно гэдгийг нэмж хэлмээр байна.

- Та бүгдийн санаачилсан төсөлд амжилт хүсье. Олон хүнд сонирхолтой сайхан төсөл санагдлаа.

- Баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.