Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд дижитал шилжилт хийгдэн зардал, цаг заваа хэмнэж эхэлсээр байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 25
Сурталчилгаа

Дэлхий даяар бизнесийн байгууллагууд дижитал хувьсал хийн цаг хугацаа, зардлаа хэмнэж эхэлсэн. Амжилттай хэрэгжүүлсэн компаниуд ижил талбарт үйл ажиллагаагаа явуулж буй бусад компаниас ашгийн үзүүлэлтээрээ илүү байна.

Дижитал шилжилтийг амжилттай хийх гол шалтгаан нь байгууллагын соёл, байгууллагын сэтгэлгээ юм. “Өмнө нь ингээд болж байсан” гэдэг хандлага өнөөдөр хоцрогдсон. Хэчнээн тууштай байсан ч хуучны арга барилаараа амжилтад хүрэх боломж багассаар байна.

Аливаа байгууллага үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр агуулахын нөөцийг нэмэгдүүлэх асуудалтай нүүр тулдаг.

Өнөө үед дэлхий дахинд агуулахын төлөвлөлт, зохион байгуулалт асар хурдацтай хөгжиж байна. Монгол улсад ихэвчлэн агуулахыг зөвхөн бараа хадгалах зориулалттай л ашигладаг бол дэлхий дахинд агуулах нь өөрөө хөдөлмөрлөх автоматжуулсан системтэй болсон.

Дэлхий дахинд түгээмэл ашиглагдаж байгаа автоматжуулсан агуулахын тавиурын төрлөөс гурвыг нь онцлон хүргэж байна.

  • Хагас автомат агуулахын тавиур нь агуулахаа өргөжүүлэх болон солих шаардлагагүйгээр орон зайн 90 хувиа ашиглах боломжийг олгохоос гадна тавиураа хөдөлгөн хаанаас нь ч бараа бүтээгдэхүүнээ авахад ойр гэдгээрээ энгийн агуулахаас онцлог юм.
  • Автомат подонтой тавиур нь мөн орон зайн 90 хувийг ашиглах боломжийг олгоод зогсохгүй автомат подоны тусламжтайгаар бараа, бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, авчрах үйлдэл хийдэг. Энэ нь аюулгүй ажиллагааг сайжруулан, хөдөлмөр болон цаг хугацааг хэмнэдгээрээ давуу талтай.
  • Бидний мэдэх энгийн агуулахыг шинэ шатанд хүргэсэн ОДООГИЙН ХАМГИЙН ТӨГС ШИЙДЭЛ нь ASRS буюу автомат агуулахын тавиур юм. Тус тавиур нь программаар л агуулахаа бүрэн удирдаж болох бөгөөд бараа авах, савлах, ялган ангилах, зөөвөрлөх гэх зэрэг ажлуудыг бүрэн автоматаар хийдэг. Энэ нь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зардлыг бууруулах, ашиглалтын талбайгаа сайжруулах зэрэг олон давуу талтай.  
 

Дэлхийн жишигт нийцсэн тус технологиудыг бизнес эрхлэгчид хэрэглээндээ нэвтрүүлэн зардлаа хэд дахин хэмнэж байна.

Монголд дээрх технологиудыг хэрэгжүүлдэг “G&M Star” компани нь “Монголын топ 100 аж ахуйн нэгж”-ийн 80 орчим компанитай хамтран ажиллаад байгаа бөгөөд агуулахын зураг төсөл гаргах, тавиур, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, угсралт суурилуулалт, үзлэг, засвар хийх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.gmstar.mn сайт болон 77776996 дугаарын утсанд холбогдоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.