Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

NCD Group дэлхийн шилдэг Infor ERP системийг нэвтрүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн топ 3 ERP систем нийлүүлэгч Infor компани нь Монголын зах зээлд хөл тавьснаас хойш 1 жил гаруйн хугацаанд дотоодын томоохон аж ахуй нэгжүүдэд Infor энтерпрайз ERP шийдлийг манай компаниар дамжуулан амжилттай нэвтрүүлж байна.

ERP систем нь тухайн байгууллагын бизнес болон үйлдвэрлэлийн процессуудыг шинэчилж, шаардлагатай шинэ дүрэм, журмыг бий болгох замаар удирдлагын болон үйл ажиллагааны менежмент, хяналтыг сайжруулдаг бөгөөд байгууллагын бүхий л түвшинд хүрч, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлдэг. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны бүтээмж үлэмж хэмжээгээр сайжран хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах боломжтой болдог. Одоогоор энэхүү олон улсын системийг  Монгол улсын барилгын салбарт тэргүүлэгч NCD Групп-д стандартын дагуу амжилттай нэвтрүүлж байна.

 

NCD Группийн Стратеги Төсөл хөгжлийн албаны дарга Б.Наранчанга 

“Бид илүү олон, том төслүүдийн ард амжилттай гарахын тулд бизнесийн дасан зохицох чадвар, харагдах байдал, хяналт хийх хэрэгцээг хангах илүү сайн дижитал шийдэл шаардагдаж байгаа юм. Infor ERP шийдлүүд нь бидний одоогийн болон ирээдүйн дижитал алсын харааг хэрэгжүүлэхэд тусална гэдэгт бид итгэлтэй байна. Энэхүү системийг амжилттай нэвтрүүлэн түгээж байгаа Вертексмон ХХК-ийн хамт олондоо цаашид хэрэгжүүлэн ажиллах үйлсэд амжилт хүсье!

 

Вертексмон ХХК Гүйцэтгэх Захирал Д.Мэндсайхан 

Дэлхийн шилдэг 3 ERP систем нийлүүлэгчийн нэг Infor компанийн Монгол улс дахь албан ёсны түншээр бид хамтран ажиллаж дотоодын компаниуддаа тус системийг нэвтрүүлж байгаад туйлын баяртай байна.  

Дотоодын компаниуд дэлхийд нэр хүндтэй туршигдсан Infor ERP систем ашигласнаар үйл ажиллагааны уялдаа холбоо, дүрэм журам, санхүү тайлан зэргийг олон улсад туршигдаж, батлагдсан стандартын хэмжээнд хүргэх бөгөөд цаашид дэлхийн зах зээлд гарахад гаднын аудитын байгууллагууд болон түнш компаниуддаа шууд хүлээн зөвшөөрөгдөх томоохон давуу талыг олж авдаг. 

Бид мэдээллийн технологитой холбоотой бүхий л хэрэгцээ шаардлагын хүрээнд үндэсний компаниуддаа хамгийн шилдэг шийдлийг санал болгож хамтран ажиллах  итгэлт түнш нь байх болно гэдэгт итгэлтэй байна. 


Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй дэлхийн шилдэг ERP систем хөгжүүлэгч Infor компани нь 20’000 гаруй ажилчидтай, дэлхийн 170 гаруй улсад салбартайгаар нийт 68’000 гаруй харилцагч байгууллагуудад үйл ажиллагаагаа амжилттай хүргэсээр байна.

Байгууллагын нөөц төлөвлөлт /ERP/, санхүүгийн хөрөнгийн удирдлага /EAM/, дата аналитик /BI/, бизнесийн шинжилгээний программ хангамж зэрэг системүүдийг салбар бүрийн онцлогт тохируулан хөгжүүлдэг тул тухайн салбартаа тэргүүлдэг олон улсын шилдэг компаниуд Infor ERP системийг үйл ажиллагааны процесс автоматжуулалтынхаа цөм хэсэг болгон ашигладаг.

Infor компанийн тухай -  https://vertexmon.com/infor

 

 

NCD GROUP нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 2002 оноос хойш өнөөг хүртэл 20 жилийн түүхийг хамтдаа бичилцэхийн зэрэгцээ салбартаа тэргүүлэгч, манлайлагч компани болтлоо өргөжин тэлж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөл нийлүүлэн өөрийн гэсэн өнгө төрийг бий болгон хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадна орчин, архитектур дизайны шинэлэг шийдэл бүхий хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглол ашиглан барилга байгууламж барих чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэн  Монголын №1 ногоон хотхон "Ривер Гарден II" хотхон, Хүүхдэд ээлтэй "Гарден сити" хотхон, Бизнес концепц бүхий Ривер Плаза өндөр зэрэглэлийн орон сууц, Итали хэв маягийн "Каса Да Винчи" хаусны хотхон, Гэр бүлд ээлтэй Вега Сити цогцолбор ногоон хотхон зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

NCD групп компанийн тухай - https://www.ncd.mn/mn


ВертексМон ХХК нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн цогц шийдэл боловсруулах, мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр байгуулагдан өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн 1800 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, мэргэшсэн, чадварлаг 200 гаруй ажилчдынхаа хамтаар Монгол улсын мэдээллийн технологийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Вертексмон компанийн тухай - https://vertexmon.com/about-us
Холбогдох дугаар: 7575-0700
Хаяг – Хан-Уул дүүрэг, Тайм скүэр цогцолбор, 511, Вертексмон ХХК

Infor компанийн албан ёсны партнер Вертексмон ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.