Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тээвэрчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол ньюс" мэдээллийн төвд 

10:00 цагт Тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч, "Эко жишиг тээвэр төсөл"-ийн санхүүгийн баримтыг танилцуулж мэдээлэл хийнэ.

БОАЖЯ-нд

10:30 цагт “Tourism forum 2021” болон “ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

МҮЭХ-ны байрны 4 давхар хурлын зааланд

11:30 цагт МҮЭ-ийн холбооноос 2022 оны Улсын төсөв болон Хөдөдмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаа болно.

10:00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар,

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/
  • Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариу зэргийг хэлэлцэнэ.

11:00 цагт Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн
байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонсоно.

11:00 цагт Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

12:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар,

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.

14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Олон улсын стандартын боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь туршлага, сургамж” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.